Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 26, Пүрэв
Эмч коронавирусийн далд аюулын тухай ярьжээ

Эмч коронавирусийн далд аюулын тухай ярьжээ

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2020-11-15 14:40:35

Оросын Эндрокринологийн үндэсний анагаах ухааны судалгааны төвийн диабетын хүрээлэнгийн захирал Марина Шестакова коронавируст халдвар ямар далд аюул дагуулж  болохыг дурдсан байна. 

 "Коронавирус нойр булчирхайд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс COVID-19-өөр өвчилж эдгэрсэн хүмүүст чихрийн шижин өвчтэй болох эрсдэл ихэсдэг" гэж тэрээр хэлжээ.

 SARS-CoV-2 вирусийн рецепторууд нойр булчирхайн бета-эсээс илэрсэн нь нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижин өвчин тусах шууд зам мөн гэсэн үг юм. Цусан дахь сахарыг ихэсгэдэг дибет нь  коронавируст халдвар хүнд явцтай байх эрсдэлийн үүднээс ноцтой өвчлөл мөн” гэж Шестакова сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгдсэн байна.

 Эндрокринологч цар тахлын үед биеийн идэвхитэй байдал хязгаарлагдмал болдогоос таргалалтыг коронавирусийн бас нэг далд аюул хэмээн тодорхойлжээ.

 “Биеийн жин нэмэгдэж, их идэж, хөдөлгөөн хязгаарлагдах нь хоёр дахь хэлбэрийн диабеттай болох зам мөн” гэж эмч сэрэмжлүүлсэн байна. Гэхдээ энэ нь туранхай хүмүүс COVID-19 өвчнийг хөнгөн давдаг гэсэн үг биш гэж эмч хэлжээ.

 “Туранхай болон тарган хүмүүсийн аль аль нь хэвийн жинтэй хүмүүсийг бодвол коронавируст халдвар хүнд явцтай байх эрсдэлтэй” гэж тэрээр илэрхийлсэн байна.

 "Цусанд сахар ихсэхэд коронавирус биед идэвхтэй нэвтэрч ордог" гэж Шестакова бас ярьжээ. Үүнээс гадна, COVID-19-өөр өвчилсөн хүний стресс нь диабетгүй ч түүний цусан дахь сахарыг ихэсгэдэг байна.

 “Хүн ковидоор өвчилж эдгэрсний дараа түүний сахарын ихсэлт буурдаггүй юм. Гэхдээ хэдэн сарын дараа тэр хүн диабеттай болж болох бас нэг эрсдэл бий. Энэ нь илэрхий диабетаас ч дор юм” гэж Шестакова онцлон тэмдэглэжээ.

 


Б.Атар

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2020-11-15 14:40:35

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин
Сэтгэлээр унатал итгэл алдартал айлгах талөвлөгөө гэгчээр зүйл бичих юмаа аөрт чинь энэ бүгдийг чинь өргөн барья Б.Атар та хүлээн ав
2020-11-16 07:29:53