Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 12 сарын 03, Пүрэв
Кюшюү башё: Нэг ч унаагүй гурван бөх тэргүүлж байна

Кюшюү башё: Нэг ч унаагүй гурван бөх тэргүүлж байна

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2020-11-14 13:00:30
Мэргэжлийн сумогийн 11 дүгээр сарын тэмцээн буюу Кюшюү башё Фукуока хотод болж байгаа билээ. Өчигдөр Ичиножо А.Ичинноров тэргүүлэгсдийн нэг, маэгашира Шиманоумиг, комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгашира Кирибаямаг тус бүр ёрикиригээр, Тамаваши Б.Мөнх-Оргил Миёгирюүг ошидашигаар ялжээ.

Харин Чёошёома Г.Мөнхсайхан маэгашира Ютакаямад ошидашигаар, Хоошёорюү С.Бямбасүрэн маэгашира Токүшёорюүд ошитаошигоор дийлдсэн аж. Тэрүнофүжи нэг ч унаагүй маэгашира Чиёнокуни, озэки Такакэйшёо нарын хамт башёг хошуучилж байгаа бол таван даваа, нэг унаатай маэгашира Шиманоуми, Рюүдэн, Такарафүжи нар араас нь нэхэж явна.

Өнөөдөр Хоошёорюү Чиёнокунитай, Чёошёома Саданоумитай, Ичиножо Мэйсэйтэй, Тамаваши Тэрүцүёошитой, Тэрүнофүжи Вакатакакагэтэй хүч үзнэ.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2020-11-14 13:00:30

Сэтгэгдэл бичих