Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 12 сарын 03, Пүрэв
ЗГ: Эмзэг бүлгийн иргэд, дотуур байрны оюутнуудыг хүнсээр хангана

ЗГ: Эмзэг бүлгийн иргэд, дотуур байрны оюутнуудыг хүнсээр хангана

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2020-11-13 18:01:37

Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус хуралдаанд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар танилцуулав. Цаашид:

  •  Улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх
  •  Эмзэг бүлгийн иргэд, дотуур байрны сурагч, оюутнуудыг  хүнсээр хангах
  •  Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг бүрэн хяналтдаа байлгах
  •  Шаардлагатай тохиолдолд хүнс, эм, эмнэлгийн хангамжийн дуудлагын түгээлтийн баг ажиллуулахад бэлэн байх
  •  Цар тахлын халдварын эсрэг ажиллаж байгаа ажилтан, албан хаагч, тэдгээрийн ар гэрт урамшуулал олгох 

зэрэгт анхаарахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд болон удирдах албан тушаалтнуудад үүрэг болгов.

Иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгжүүд болон мэргэжлийн хүмүүс сайн дурын хөдөлгөөн байгуулж төр, засагт туслах саналаа ирүүлсээр байна. Энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ Ерөнхий сайд хэллээ.

Тэрбээр Засгийн газар, Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа бүх байгууллага, ажилтан, албан хаагч болон Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн дэглэмийг сахиж байгаа иргэд, гэр бүл, байгууллага, аж ахуйн нэгжид талархал илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2020-11-13 18:01:37

Сэтгэгдэл бичих