Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 26, Пүрэв
Ер бусын нүдтэй Рианнатай адилхан ихэр охид

Ер бусын нүдтэй Рианнатай адилхан ихэр охид

Эх сурвалж: Bataar.mn Шар 2020-11-13 15:10:16

Ер бусын цэв цэнхэр нүдтэй хар арьст ихэр охид инстаграммын шинэ од болжээ. Тэдний хуудас нээгдээд дөрвөн жил болж байгаа бөгөөд нэгэнт 300 гаруй мянган дагагчтай болжээ. 

 Охид бүр жоохноосоо гэрэл зургийн дурангийн өмнө тун дажгүй зогсож, янз бүрийн хувцасны загвар  үзүүлдэг байна. Охидын ээж тэдний зураг, түүнчилэн богино хэмжээний видеороликийг сүлжээнд байнга тавьдаг ажээ.


Тэд дуучин Рианнатай үнэхээр адилхан ажээ. Цорын ганц ялгаа нь гэвэл тэдний нүдний өнгө бөгөөд энэ арьстны төлөөлөгчдөд тун ховор тохиолддог аж. 

 Түүнчлэн ихрийн өрөөсөн Морган гетерохромийн ховор гажигтай бөгөөд хоёр нүд нь өөр өнгөтэй гэнэ. Тодруулбал, охины баруун нүд нь бор бол зүүн нүд нь цэнхэр юм байна. 



Түүнчлэн нийгмийн сүлжээгээр бас нэгэн хар арьст охины тухай ярих болжээ. Гадна дүр төрх нь ер бусын энэ сурагч охин саяхнаас инстаграммд өөрийн зургуудыг тавьж эхэлснээр хүмүүсийн анхаарлыг даруй татсан байна.


 Одоогоор инстаграмд түүний ердөө 36 зураг тавигджээ. Лос-Анжелес хотод амьдардаг Лола Чуило гэдэг энэ охин ахлах сургуульд сурдаг бөгөөд найман хэлээр ярьдаг гэнэ. Түүний царайнаас үнэхээрийн нүд  салгах аргагүйм ажээ.  Лола гоё ногоон нүд, зузаан уруул, өргөн шанаа, тас хар царайтай юм. Түүнийг шүтэн бишрэгчид супер модель Наоми Кэмпбеллийн залуу үетэй адилхан бөгөөд удахгүй тэр загварын ертөнцөд цахиур хагалах байх гэцгээж байна. 




Б.Атар 

Эх сурвалж: Bataar.mn Шар 2020-11-13 15:10:16

Сэтгэгдэл бичих