Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 26, Пүрэв
Коронавирусийг хамгийн их тараагч нь хэн байдаг вэ?

Коронавирусийг хамгийн их тараагч нь хэн байдаг вэ?

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2020-11-13 11:50:42

"COVID-19-өөр өвчилж, эдгэрээд дараа нь амны хаалт зүүхээс татгалздаг хүмүүс бол коронавирусийг тараагч хамгийн аюултай улс юм" гэж Оросын доктор, профессор, уушгины эмч Александр Карабиненко үзэж байна.

 “Коронавирусээр өвчилж эдгэрсэн хүн амны хаалтгүй явж байгаа хүмүүсээс халдвар авчихна хэмээн эмээдэггүй. Тэд коронавирусийг ямар ч саадгүйгээр, чөлөөтэй тараадаг” гэж Карабиненко хэлжээ.

 Түүний тэмдэглэснээр, энэ нь өвчилж эдгэрсний дараа ч коронавирус амьсгалын дээд замд үлддэгтэй холбоотой. Тиймээс амны хаалтыг хүн бүр зүүх хэрэгтэй ажээ. “Амны хаалт зүүдэггүй хүмүүс нь коронавирусийг идэвхитэй тараадаг. Энэ нь юу ч хэлээд ойлгуулахад маш хэцүү байдаг хүүхэд, залуус юм” гэж эмч төгсгөлд нь дүгнэж  хэлжээ.

"Коронавирусийг гол тараагч нь ахлах болон өсвөр насны хүүхдүүд болдог" гэж Оросын Пироговын нэрэмжит үндэсний анагаах ухааны судалгааны их сургуулийн хүүхдийн халдварт өвчний тэнхимийн доцент Иван Коновалов өмнө нь мэдэгджээ. Түүний хэлснээр, хүүхэд болон залуу хүмүүс шинж тэмдэггүйгээр илүүтэй өвчилж, ингэхдээ ойрын хүмүүс нь халдвар авахад хангалттай тооны вирус ялгаруулдаг байна.

 Коронавирус цельсийн 20 градуст мөнгөн дэвсгэрт болон ухаалаг утсанд нэг сараас илүү хугацаагаар амьдрах чадвартай байж чадна гэсэн дүгнэлтийг Австралийн эрдэмтэд хийсэн юм.

Мөн нийтийн тээврийн хэрэгсэлд коронавирусийн халдвар илүүтэй авдаг бөгөөд учир нь энд хүн хоорондын зай барихад хэцүү гэж Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны тэргүүн Анна Попова хэлсэн байна.

 Түүнчлэн тус албаны мэргэжилтнүүд эмнэлгийн байгууллага, худалдааны болон тээврийн объектын 135 мянга гаруй гадаргуугаас авч, шинжилсэн 170 арчидаас коронавирус  илрүүлжээ.

 Оросын эмч Евгений Комаровский гадаа хөлбөмбөг тоглох нь COVID-19-өөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга хэмээн тодорхойлсон юм.  Өвчин хүнд, хөнгөн тусах нь хүний амьсгалын замуудад хичнээн тооны вирус орохоос шалтгаалдагыг тэрээр тэмдэглэсэн байна.

 

Б.Атар

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2020-11-13 11:50:42

Сэтгэгдэл бичих