Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 12 сарын 03, Пүрэв
Гишүүд цахимаар хуралдаж, 2021 оны төсвийг батална

Гишүүд цахимаар хуралдаж, 2021 оны төсвийг батална

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2020-11-12 14:40:19

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай болон түүнийг дагалдах хуулиудыг тухайн оны арваннэгдүгээр сарын 15-нэаас өмнө батлах ёстой. УИХ-ын байнгын хороодоор төсвийн гурав дахь болон эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы хуралдаанаар батлахад бэлэн болгоод буй. 

Гэвч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тав хоногийн хугацаанд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан. Үүнтэй холбоотойгоор хүмүүс олноор цуглахгүй байхыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байгаа. Тиймээс гишүүд Төрийн ордонд чуулганы хуралдаанд оролцохгүйгээр байгаа газраараа цахимаар холбогдон хуралдахаар болжээ. 

Өөрөөр хэлбэл, маргааш буюу арваннэгдүгээр сарын 13-ны өдөр УИХ-ын чуулган цахимаар хуралдаж, 2021 оны төсвийн тухай хуулийг батлахаар болжээ. Өмнөх парламентын үед цар тахлын халдвараас сэргийлэх зорилгоор УИХ-ын гишүүд Төрийн ордны танхимуудад хуваагдан, чуулганы хуралдаанд цахимаар оролцож байсан бол энэ удаад дийлэнх гишүүд гэрээсээ цахим хуралдаанд оролцохоор болжээ. Тиймээс УИХ-ын Тамгын газраас цахим хуралдааны бэлтгэлийг хангаж эхэлсэн байна. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон УИХ-ын тухай хуулиар 39-өөс дээш гишүүн дэмжсэн тохиолдолд хуулийг баталдаг болсон. Тиймээс чуулганы хуралдааны танхимд бус өөр өөр газраас холбогдож байгаа тохиолдолд гишүүд хариуцлагатай хандах шаардлагатай болоод байна. 


Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2020-11-12 14:40:19

Сэтгэгдэл бичих