Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 12 сарын 03, Пүрэв
Кюшюү башё: Тэрүнофүжи л даваагаа ахиулав

Кюшюү башё: Тэрүнофүжи л даваагаа ахиулав

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2020-11-12 12:12:12
Кюшюү башёгийн дөрөв дэхь өдөр дээд зиндаанд барилдаж буй манай таван бөхөөс комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ганцаараа ялав. Маэгашира Окиноумиг ёрикиригээр давсан тэрээр нэг ч унаагүй тэргүүлэгчдийн эгнээнд багтсан хэвээр.

Харин Чёошёома Г.Мөнхсайхан Котоновакад уватэнагэ, Хоошёорюү С.Бямбасүрэн Чиётайрюүд хатакикомигоор, Ичиножо А.Ичинноров Саданоумид ёрикиригээр, Тамаваши Б.Мөнх-Оргил Эндод ошидашигаар дийлдлээ.

Хоошёорүгийн даваа, унаа 3:1, Чёошёома, Тамаваши нарынх 2:2, Ичиножогийнх 0:4. Тэмцээнийг дөрвөн даваатай маэгашира Шиманоуми, Чиёнокуни, Котоэко, Эндо, Хокутофүжи, комүсүби Тэрүнофүжи, озэки Такакэйшёо нар манлайлж байна.

Тав дахь өдөр буюу өнөөдөр Чёошёома Хоошёорюүтэй, Ичиножо Акуатай, Тамаваши Айояматай, Тэрүнофүжи Хокутофүжитэй барилдана.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2020-11-12 12:12:12

Сэтгэгдэл бичих