Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Ням
2021-08-01
21°
10°
Даваа
2021-08-02
24°
Мягмар
2021-08-03
25°
11°
Лхагва
2021-08-04
25°
12°
Пүрэв
2021-08-05
22°
12°
2021 оны 07 сарын 31, Бямба
Криштиан Роналду "Манчестер Юнайтед"-д эргэж очих уу?

Криштиан Роналду "Манчестер Юнайтед"-д эргэж очих уу?

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2020-11-12 11:53:30
Португалийн шигшээ болон Италийн "Ювентус" багийн довтлогч Криштиан Роналдуг Английн "Манчестер Юнайтед"-д эргэж очиж магадгүй гэсэн яриа газар авч эхлэв. 35 настай алдарт хөлбөмбөгч маань "Ман Ю"-ийн өмсгөлийг 2003-2009 онд өмсөхдөө есөн цом өргөсөн юм.

Премьер лиг болон Английн цомд тус бүр гурван удаа түрүүлж, супер цомд 2008, 2009, Аваргуудын лигд 2008 онд "улаан чөтгөрүүд"-ийн хамт аваргалсан юм.

Тэрээр 2009-2018 онд Испанийн домогт "Реал"-д хүчин зүтгээд, 2018 оноос Италийн "Ювентус"-т тоглож буй. Зургаан жил "Ман Ю"-д алба хашихдаа 196 тоглолтод 84 гоол оруулсан Роналду энэ улиралд "Хуучин ноёд"-ын төлөө дөрвөн тоглолтод оролцохдоо зургаан гоол оруулж, нэг оновчтой дамжуулалт өгчээ.
Эх сурвалж: Bataar.mn Спорт 2020-11-12 11:53:30

Сэтгэгдэл бичих