Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 12 сарын 03, Пүрэв
"Тавантолгой дулааны станц" компанийн хувьцааны 50 хувийг Эрчим хүчний яам эзэмшинэ

"Тавантолгой дулааны станц" компанийн хувьцааны 50 хувийг Эрчим хүчний яам эзэмшинэ

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2020-11-11 13:38:23

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. "Тавантолгой дулааны цахилгаан станц" компанийн төрийн эзэмшлийн хувьцааны 50 хувийг Эрчим хүчний яам, 30 хувийг "Эрдэнэс Тавантолгой" компани, 20 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар эзэмшинэ.

Станцын барилга угсралтын ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд багтаан эхлэхийг холбогдох сайд, компанийн удирдлагад даалгалаа. Монгол Улсын Засгийн газар, "Оюу толгой" компани хооронд байгуулсан Нэмэлт өөрчлөлтийн тухай гэрээнд станцын барилга угсралтыг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө эхлүүлж, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө ашиглалтад оруулан Оюутолгой төслийг эрчим хүчээр найдвартай хангахаар тусгасан юм.

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2020-11-11 13:38:23

Сэтгэгдэл бичих