Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Мягмар
2021-01-19
-3°
-13°
Лхагва
2021-01-20
-1°
-11°
Пүрэв
2021-01-21
-9°
Баасан
2021-01-22
-11°
Бямба
2021-01-23
-6°
-12°
2021 оны 01 сарын 19, Мягмар
2021 оны төсвийн тухай хуулиудын гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

2021 оны төсвийн тухай хуулиудын гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2020-11-10 17:01:43

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.11.10) хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

Хуулийн төслүүдийн талаар асуулт асуух гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71.1-д заасны дагуу хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй, агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилтай холбоотойгоор залруулга хийхээр Байнгын хороодын гишүүндээс гаргасан саналаар санал хураалт явуулсан. 

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан төсөлд тусгагдсан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга” гэснийг “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга” гэж, “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар баг 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга” гэснийг “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 100 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилга” гэж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнбат “Оюутны дотуур байрны спорт заалны барилга Архангай, Эрдэнэбулган сум” гэснийг “Оюутны дотуур байрны спорт заалны барилга Улаанбаатар, Хан-Уул дүүрэг” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг төслийн 2 дугаар хавсралтын “Эко хороо төсөл Улаанбаатар Чингэлтэй дүүрэг 7, 9,10,11,12 дугаар хороо" гэсэн төсөл арга хэмжээний нэрийг “Шинэ хороо Улаанбаатар Чингэлтэй дүүрэг 7,8, 9,10,11 дүгээр хороо” гэж өөрчлөх, мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн төслийн 2 дугаар хавсралтад нэмж тусгасан “Харилцаа холбооны сүлжээний өргөтгөл Өвөрхангай аймаг Богд сум Далан баг, Нарийн тээл сум Шарга баг, Өлзийт сум Борхошуу баг, Баруунбаян-Улаан сум 1-р баг" гэснийг “Харилцаа холбооны сүлжээний өргөтгөл Өвөрхангай аймаг” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд  оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. 

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2020-11-10 17:01:43

Сэтгэгдэл бичих