Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 12 сарын 03, Пүрэв
Таны дархлааг эрс муутгадаг дөрвөн хүчин зүйл

Таны дархлааг эрс муутгадаг дөрвөн хүчин зүйл

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2020-11-10 10:37:39

Коронавирусийн цар тахлын нөхцөлд дархлааг эрс муутгадаг дараахдөрвөн хүчин зүйлээс зайлсхийх хэрэгтэй гэнэ. 

Өвлийн улиралд бие махбодио элдэв халдварт өвчин, тухайлбал коронавирусээс сайтар хамгаалахын тулд дархлааны систем сайн ажиллаж байх ёстой. Ямар дөрвөн хүчин зүйл дархлааны хамгаалах чадварыг муутгадаг талаар “Freundin” сэтгүүлд бичжээ.

Даарах 

Биднийг даарахад хамар, хоолойн салслаг бүрхүүлийн цусны хангамж мууддаг. Энэ нь эмгэг генүүд биед нэвтрэн орохыг хялбар болгож өгдөг гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Хүйтний улиралдаа тохируулан дулаан хувцаслах нь чухал бөгөөд хөлнөөсөө даарахгүй байх нь чухал аж.

Биедээ хэт их ачаалал авах

Хүнд ажил, бэлтгэл сургуулилт нь дархлааг эрс муутгадаг хүчин зүйл бас болдог байна. Хэт их ачаалал нь биед лейкоцитын тоо цөөрөхөд нэрмээс болдогийг судалгаа харуулжээ.

Өвчин намдаах эм бэлдмэл хэрэглэх

Парацетамол, ибупрофен АСК буюу ацетилсалицилын хүчил нь ферментэд хориг тавьж, ингэснээр үүнгүйгээр тохирох эсрэг биетүүд үүсэх боломжгүй болдог байна. Эмч нар эдгээр бэлдмэлийг өвчний эхэн үед шинж тэмдэг сул байхад хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Согтууруулах ундаа, тамхи 

Энэ хоёрын аль аль нь дархлааны эсийг идэвхигүй болгодог. Халдварт өвчин ихэсдэг улиралд архи, тамхины хэрэглээг багасгаж, болвол бүр хэрэглэхгүй байхыг эмч нар зөвлөж байна. 



Б.Атар

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2020-11-10 10:37:39

Сэтгэгдэл бичих