Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-01-23
-6°
-10°
Ням
2021-01-24
-13°
-22°
Даваа
2021-01-25
-12°
-23°
Мягмар
2021-01-26
-13°
-24°
Лхагва
2021-01-27
-11°
-24°
2021 оны 01 сарын 23, Бямба
Монголбанк аравдугаар сард 2.1 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк аравдугаар сард 2.1 тонн үнэт металл худалдан авчээ

Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2020-11-09 14:40:52

Монголбанк 2020 оны аравдугаар сард 2.1 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 19.2 тн үнэт металл худалдан аваад байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.3 тонноор өссөн үзүүлэлт юм. Монголбанкны нийт худалдан авсан 19.2 тн үнэт металлын 17.5 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

2020 оны аравдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 102.1 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 114.6 кг үнэт металл худалдан авав. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны хоёр хэлтэс нийт 1.6 тн үнэт металл худалдан авлаа.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 10 дугаар сард 174,145.46  төгрөг байв.

График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

 

График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

 

График 3. 2020 оны 10 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)


Эх сурвалж: Bataar.mn Эдийн засаг 2020-11-09 14:40:52

Сэтгэгдэл бичих