Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 26, Пүрэв
АНУ-ын Кентаки мужийн нэгэн тосгон даргаараа нохой сонгожээ

АНУ-ын Кентаки мужийн нэгэн тосгон даргаараа нохой сонгожээ

Эх сурвалж: Bataar.mn Шар 2020-11-07 00:13:24

АНУ-ын Кентаки мужийн нэгэн тосгоны иргэд даргаараа нохой томилжээ. Раббит Хаш нэртэй тус тосгон ердөө 12 барилгатай, хэдхэн зуун хүн амтай гэнэ. Мөн тэд тосгоны даргаараа нохой сонгож байгаа нь анхны удаа биш гэнэ. Тосгон хэдийн 20 гаруй жил нохойгоор удирдуулжээ.


Уг тосгон хамгийн анх 1998 онд тосгоны даргаараа нохой сонгосноос хойш өнөөг хүртэл өөр гурван ч нохойг тосгоны дарга болгожээ. Энэ удаагийн тосгоны дарга тав дахь нь аж. Сонгууль энэ долоо хоногт болж, Уйлбур Бийст нэртэй франц бульдог түүхэндээ хамгийн олон 13143 санал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан байна.


Сонгуулийн үр дүнг тосгоны элчин сайд Лэйди Стоун хэмээх хар, цагаан зүстэй нохой цахимаар зарлаад, болсон үйл явдлыг энэ жилийн хамгийн чухал сонгууль хэмээн онцолжээ. Гэвч шинэ албан тушаалаасаа үл хамааран Уйлбур тосгонд хууль тогтоох ямар ч шийдвэр гаргах үүрэггүй юм.


Тосгоны даргын сонгууль бол сонгууль гэхээсээ илүү хандив босгох үйл ажиллагаа юм. Сонгуульд өөр хотынхон ч гэсэн оролцож болох бөгөөд тосгоны хандивын дансанд орсон нэг ам.доллар бүрийг нэг санал хэмээн үздэг гэнэ. Ийнхүү цугларсан мөнгийг тосгоны тэмдэглэлт үйл явдал, барилга байгууламж барих зэрэгт зарцуулдаг аж. Харин энэ жилийн сонгуульд нийт 22000 санал ирж дээд амжилт тогтоожээ.

Эх сурвалж: Bataar.mn Шар 2020-11-07 00:13:24

Сэтгэгдэл бичих