Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 12 сарын 03, Пүрэв
Коронавирусээр нас барсан мэдээг нийтлэж буй байдлыг шүүмжилжээ

Коронавирусээр нас барсан мэдээг нийтлэж буй байдлыг шүүмжилжээ

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2020-11-06 21:12:01

Москвагийн №71 эмнэлгийн ерөнхий эмч, телевизийн хөтлөгч Александр Мясников коронавирусээр нас барж буй хүмүүсийн дүн мэдээ нийтлэгдэж буй байдлыг шүүмжилсэн байна. Энэ тоо мэдээ нь хүмүүс ямар, ямар өвчнөөр нас барж байгаа нийт байдлыг харуулдаггүйг доктор Telegram-сувгаар хэлжээ. 

 

Дэлхийн мэдээгээр коронавирусийн шинэ шинжилгээнүүд эерэг гарч, COVID-19-өөр нас барж байгаа хүмүүсийн тоо өдөр бүр гардагийг тэрээр онцлон дурджээ. Харин “Энэ тоон дээр бас хэдхэн мөр нэмж өгвөл шударга болох бус уу?” хэмээн Мясников өөрөөсөө асуусан байна.                                                                                                                                                                              

Ийм нөхцөлд, энэ өдөр зүрхний шигдээс, цус харвалт, хорт хавдар, уушги, элэгний өвчин, бэртэл гэмтэл болон бусад халдварт өвчнөөр нас барсан хүний тоог ч бас нийтлэж байхыг эмч санал болгожээ. Ерөнхий дүр зургийн хүрээнд ийм тоо баримтыг дурдаж байх нь зүйд нийцнэ. Гэвч хэн ч, хэзээ ч ийм хүснэгтийг нийтлэхгүй” гэдэгт  Мясников  итгэлтэй байна.

 

"ДЭМБ, Жонс Хопкинсын их сургууль ч дэлхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ч ингэхийг хүсэхгүй биз" гэж тэрээр хэлжээ. Коронавирусээр хоногт 9000 хүн нас барсан тухай Worldometers порталын тоо баримтыг эмч дурдсан байна. Бусад шалтгаанаар нэг өдөрт 116 мянган хүн нас барсныг мөн энэ порталаас мэдэж болно гэж тэрээр цохон заажээ. “Энэ нь ердөө л бүртгэлд орсон тоо юм” гэж мэргэжилтэн тэмдэглэсэн байна.

 

Коронавирусийн халдварыг эмчлэхэд цөөнгүй алдаа гаргадгийг Александр Мясников өмнө нь хэлж байсан юм. Гол нь амбулаторийн шатанд ийм алдаа гардаг бөгөөд бие махбодид өөрөө вирустэй тэмцэхэд нь саад хийдэг гэж тэрээр хэлжээ. Хөнгөн хэлбэрийн ийм өвчтэй нэг танилыг нь малын тунгаар антибиотик өгч эмчилснийг тэрээр жишээ болгон дурдаад, ингэснээр өвчтөн эдгэрсэн юм биш гэж үзэж байна.

 

“Бидний бие биеэсээ зай барьж чаддаггүй газар бол хамгийн аюултай  юм. Хүмүүс нийтийн тээврийн хэрэгсэлд илүүтэй халдвар авч байна. Харамсалтай нь өнөөдөр статистикийн тоо баримт хараахан өөрчлөгдөөгүй бөгөөд бүх өвчилсөн хүний 80% нь аль нэг үед зохих шаардллагыг биелүүлж байгаагүй байна” гэж Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны тэргүүн Анна Попова мэдэгджээ.

 

Иймд амны хаалт зүүж, гараа угааж, эргэн тойрныхоо эд зүйлсийн бүхий л гадаргууг цэвэр байлгаж, олон хүнтэй газарт очихгүй, ямар ч арга хэмжээнд оролцохгүй байх журмыг бүх хүн сахих хэрэгтэй гэж тэрээр хэлсэн байна.

 

Москвад нэг долоо хоногийн өмнө амны хаалт зүүх горимыг чангатгасан юм.

 


Б.Атар

 

 

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2020-11-06 21:12:01

Сэтгэгдэл бичих