Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Мягмар
2021-01-19
-3°
-13°
Лхагва
2021-01-20
-1°
-11°
Пүрэв
2021-01-21
-9°
Баасан
2021-01-22
-11°
Бямба
2021-01-23
-6°
-12°
2021 оны 01 сарын 19, Мягмар
АН-ын гишүүд: Ц.Туваан, Д.Пүрэвдаваа нар ажлаа өгөх ёстой

АН-ын гишүүд: Ц.Туваан, Д.Пүрэвдаваа нар ажлаа өгөх ёстой

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2020-11-03 23:51:43

Хан-Уул дүүргийн АН-ын гишүүд намын дүрмийн шинэчлэлийг эсэргүүцэж байгаа талаараа өнөөдөр мэдээллээ. 


Энэ талаар АН-ын гишүүн А.Цэрэнбат “Орон нутгийн сонгуульд Ардчилсан нам даргагүйгээр оролцлоо. Учир нь өмнөх дарга С.Эрдэнэ тамгаа зургадугаар сард өгсөн. Үүний дараа сонгуулийн сунгаа болох байсан ч одоогийн үүрэг гүйцэтгэгчид зогсоож, бодлоготойгоор Ардчилсан намыг сонгуульд ялагдууллаа гэж харж байна.

Намын үндсэн дүрмээр төв намыг удирдаж байгаа Ц.Туваан, нийслэлийн намыг удирдаж байгаа Д.Пүрэвдаваа нар ажлаа өгөх ёстой. Гэтэл дүрмээ шинэчлээд дахин даргаа сонгож, ерөнхийлөгчийн сонгуулийг удирдана гэсэн. Тэд энэ сарын 16-нд намын дүрмийг өөрчлөөд дахин дарга болохоор зүтгэж байна. Ардчилсан нам дотроо ардчилалгүй, дарга нараа шүүмжлэхээр гадуурхагддаг болчихсон. Хэрэв ийм их хагарал бутрал  гарч, дарангуйлал ихэсвэл бид ирэх онд ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй. Дээд шүүхэд бүртгэлтэй одоогийн дүрэм маш сайн. Үүнийг өөрчлөх шаардлагагүй. Дүрэм муутайгаас болж ялагдаагүй. Харин АН-ыг өөр түвшинд гаргах, биднийг манлайлж чадах, ёс зүйтэй удирдагчтай болохыг хүсч байна” гэв. 

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2020-11-03 23:51:43

Сэтгэгдэл бичих