Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Мягмар
2021-01-19
-3°
-13°
Лхагва
2021-01-20
-1°
-11°
Пүрэв
2021-01-21
-9°
Баасан
2021-01-22
-11°
Бямба
2021-01-23
-6°
-12°
2021 оны 01 сарын 19, Мягмар
ОУПХ-ны Ерөнхийлөгчөөр Португалийн Ассамблейн гишүүн Дуарте Пачеко сонгогдлоо

ОУПХ-ны Ерөнхийлөгчөөр Португалийн Ассамблейн гишүүн Дуарте Пачеко сонгогдлоо

Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2020-11-03 17:47:30

Олон Улсын Парламентын Холбооны Удирдах зөвлөлийн 206 дугаар ээлжит бус цахим хуралдаан 3 дахь өдрөө (2020.11.03) Улаанбаатарын цагаар 21:15 минутад эхэллээ. Улсын Их Хурлын гишүүн, ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн хорооны Удирдах товчооны гишүүн Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нар  өнөөдрийн хуралдаанд оролцлоо. 


Дэлхийн тусгаар тогтносон 179 улс орнуудын парламентуудаас бүрдсэн ОУПХ-ны 30 дахь Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах Португал Улсын Ассамблей (Парламент)-н гишүүн ноён Дуартэ Пачеко сонгогдов. Тэрбээр 1991 оноос хойш Парламентад сонгогдон ажиллаж байгаа бөгөөд төсөв, санхүү, гадаад харилцаа, олон нийт зэрэг асуудлаарх хороодын гишүүнээр ажиллаж байсан юм. 



ОУПХ-ны шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Дуартэ Пачеко хэлсэн үгэндээ “ОУПХ бол илүү эрх тэгш, хүмүүнлэг, уялдаа холбоотой, энх тайван, чанар сайтай хүрээлэн буй орчинтой дэлхий ертөнцийг бүх хүн төрөлхтний төлөө бий болгох амжилтын зорилгод хүрэх болон одоо дэлхий нийтэд тулгараад байгаа сорилт бэрхшээлийг эв нэгдэлтэйгээр шийдвэрлэх хамгийн тохиромжтой яриа хэлэлцээний чухал талбар гэж би үзэж байна” гэв.


Мөн энэ өдөр Удирдах зөвлөлийн хуралдаанаар Латин Америк, Карибын бүлгийг төлөөлөхөөр Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Сенатын танхимын дарга, Бүгд Найрамдах Улсын Дэд Ерөнхийлөгч Беатрис Аргимон, “12+” бүлгийг төлөөлөхөөр Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн гишүүн Лауренс Фэхлманн Райлл нар Гүйцэтгэх хорооны гишүүнээр тус тус сонгогдлоо.


Сүүлийн 25 жилийн хугацаанд ОУПХ-ны Ерөнхийлөгчийг Египет, Испани, Энэтхэг, Чили, Итали, Намиби, Марокко, Бангладеш, Мексикийн нэр бүхий парламентчид удирдаж байв.


Эх сурвалж: Bataar.mn Улс төр 2020-11-03 17:47:30

Сэтгэгдэл бичих