Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 26, Пүрэв
Хорьж тэжээж байснаас хохирлыг нь барагдуулсан нь дээр

Хорьж тэжээж байснаас хохирлыг нь барагдуулсан нь дээр

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2020-11-03 02:15:21

Өнгөрсөн наймдугаар сард УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа нийтийн албанд томилогдох эрхээ зургаан жилийн хугацаагаар хасуулж, 2.6 жилийн хорих ял сонсож Луусан руу явсан. Тэгвэл саяхан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасах шийтгэлийг хэвээр үлдээж, 40 сая төгрөгөөр торгох ял оногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж ялыг нь хөнгөрүүлж сулласан.


Гэтэл олон нийт буюу нийгмийн сүлжээнд идэвхтэй байдаг сошиалынхан энэ үйл явдлыг үнэн сэтгэлээсээ үзэн ядаж, жигшиж, сошиал давлагаа үүсгэж, өдөр шөнөгүй л хараалаа урсгаж байна. Сошиал хэрэглээгээрээ Азидаа дээгүүрт ордгийг ч хэлэх үү сошиалынхан ямар нэг сэдэв дээр ингэж овоорч, тал талаас нь харагдаад байдаг гэм бий. Ер нь үе үе ингэж давлагаа үүсгэж байгааг нь санаатай, санаандгүй гэж хэлж ангилж мэдэхгүй юм. Гэхдээ давлагаалсан мэдээлэл ихэнхдээ санаатай л байдаг. Б.Ундармааг шоронд явуулснаар сошиалчдад ямар ашигтайг ер ойлгохгүй нь. Энэ хүнийг өөрсдийн татварын мөнгөөрөө цагаар хооллож, хувцаслаж, дулаан газарт байлгаж байснаас суллаж гаргаад ажил хөдөлмөрт нь зүтгүүлж, учруулсан хохирлыг нь барагдуулж байсан нь хамаагүй дээр биш гэж үү?


2005 оны тавдугаар сард хадгаламж зээлийн хоршоодын хохирогчид анх удаа Сүхбаатарын талбайд гарч эсэргүүцлээ илэрхийлснээр хадгаламж зээлийн хоршоодын дампуурлын шуугиан нийгмийг цочроож, дуулиан нь олон жил үргэлжилсэн. Тэр үед “Өдрийн сонин” “ХЗХ-ны эздийг шоронд битгий явуул, хөдөлмөр хийлгэ. Ажлыг нь үргэлжлүүлэн хийлгэж, тэдэнд итгэж мөнгөө хадгалуулсан иргэдийг хохиролгүй болгоход нь анхаар” гэж олон цуврал нийтлэл бичиж байсан ч хэн ч тоогоогүй. Яг л өнөөдрийнх шигээ “Шоронд явуул, шонд өлгө” гэж уухайлан орилолдоцгоосон. Өнөөдөр тэр бүхнийг эргээд харахад тухайн үед манай сонины гаргаж, нийгэмд дэвшүүлж байсан санаа, хүмүүсийг сэхээрүүлж, сэрээх гээд бараагүй энэ сэдэв маш зөв байсан юм билээ. Сампилдэндэв, Мэндбаяр зэрэг ХЗХ-ны эздийг шоронд явуулахгүйгээр, наранд байлгаж байгаад хүмүүсийн хохирлыг төлүүлэх боломж бүрэн байсан. Тэд ч өөрсдөө шүүх хурал дээр “Би бүх хохирлыг барагдуулж чадна. Би чадна” гэж хичнээн ч хэлээд хэн ч хэрэгсээгүй, шууд шорон руу аччихсан.


Хожим нь “Глоб кредит” ХЗХ-ны тэргүүн Ж.Мэндбаяр “Би хадгаламж эзэмшигчдийнхээ хохирлыг өөрөө бүрэн барагдуулъя гээд байхад төр зөвшөөрөөгүйгээр барахгүй намайг шоронд суулгасан. Тэгэнгүүтээ манай хоршооны нэр дээр бүртгэлтэй их хэмжээний хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнээр хуйвалдан зарсан” хэмээн болсон явдлыг нийтэд дэлгэсэн. ХЗХ-ны эздийг шоронд явууллаа гээд жирийн иргэдэд юу ирэх байсан юм бэ. Яг Ж.Мэндбаярын ярьсанчлан ХЗХ-ны эздийн бүх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан үрэн таран хийж, цагдаагийн хэдэн хурандаа л тэрбумтан болж, хагартлаа баяжиж барилга байшин барьсан шиг ээ, байр сууц худалдсан шиг ээ сууж байгаа дуулддаг.


Санхүү, мөнгөний асар их эргэлттэй компани, байгууллагын үйл ажиллагаанд ямар нэг асуудал үүсвэл яаран шоронд хийх бус харин ухаалаг зохицуулалт хийж, хохирлыг барагдуулдаг зарчим олон улсад үйлчилдэг. БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн авлигын хэрэгт нэр холбогдож, шоронд сууж байсан хүмүүсийг бүгдийг нь шоронгоос суллачихсан. Шалтгаан нь ердөө “Та нар хөдөлмөрлөж хохирлоо барагдуул. Солонгосын ард түмэнд мөнгө олж өг” гэсэн. Тэд шоронгоос гарангуутаа л тус тусын салбартаа очиж, царцсан бизнесээ хөдөлгөж, тоосонд дарагдсан үйлдвэрээ ажиллуулж байна.


Тус улсын хувьд улсад болоод иргэдэд их хэмжээний хохирол учруулсан этгээдийг яаравчлан хорихоос илүүтэй бизнесийг нь үргэлжлүүлэн явуулах боломжийг нь хангаж, өрнөөс гарах гарцыг нь өөрөөр нь олуулдаг жишиг бий. Тиймээс энэ жишгээр сошиалчид Б.Ундармааг зүхэхээ зогсоож, харин иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулахыг чимээгүй хараад сууж байх нь зөв юм. Хэрвээ Б.Ундармаа байхгүй бол түүний бүх хөрөнгө үнэгүйдэж, алга болохыг бид ХЗХ-ны эздийн бэлээхэн гашуун түүхээс харж болно. Б.Ундармаа шоронд суугаад байвал хэн түүний хохирлыг барагдуулах юм бэ. Хэн ч өмнөөс нь барагдуулахгүй. Б.Ундармаа нийгэмдээ хөдөлмөрлөж, хөдөлж байвал учруулсан хохирлоо барагдуулж л таарна.


Угтаа бизнес эрхлэгчдийг шоронд суулгана гэдэг бол амны хишгээ арчиж байгаатай агаар нэг шүү. Харин тэднийг шоронгоос гаргаж, хийж байсан бизнесийг нь үргэлжлүүлэн хийлгэж, учруулсан хохирлыг нь төлүүлнэ гэвэл хэд ч нугалаад төлж чадах л улс шүү.



Д.Гансаруул 

Эх сурвалж: Өдрийн сонин 

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2020-11-03 02:15:21

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

n
horij baigaad hohirliig ni baragduuldaggui yum uu
2020-11-15 13:48:15