Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-01-16
-9°
-22°
Ням
2021-01-17
-2°
-15°
Даваа
2021-01-18
-3°
-12°
Мягмар
2021-01-19
-2°
-14°
Лхагва
2021-01-20
-2°
-13°
2021 оны 01 сарын 15, Баасан
Эрдэнэт үйлдвэр сургууль, цэцэрлэгүүдийг боловсон ариун цэврийн өрөөтэй болгоно

Эрдэнэт үйлдвэр сургууль, цэцэрлэгүүдийг боловсон ариун цэврийн өрөөтэй болгоно

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-10-27 00:41:17

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт, модон жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгохоор тусгасан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийгмийн хариуцлагын хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа мэдэгдлээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа нарыг хүлээн авч уулзан хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв.


Модон жорлонг боловсон ариун цэврийн өрөөгөөр сольсноор сургууль, цэцэрлэг, дотуур байрны 150 мянга гаруй хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах таатай орчин нөхцөл бүрдэнэ. Ерөнхий захирал Х.Бадамсүрэн энэ ажилд инженерийн шийдлийн тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.


М.Одгэрэл

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2020-10-27 00:41:17

Сэтгэгдэл бичих