![]() |
USD / АНУ-ын доллар | 2,850.01 |
![]() |
CNY / БНХАУ-ын юань | 434.98 |
![]() |
RUB / ОХУ-ын рубль | 38.64 |
![]() |
EUR / Евро | 3,444.66 |
![]() |
KRW / БНСУ-ын вон | 2.61 |
![]() |
GBR / Английн фунт | 3,793.08 |
![]() |
JPY / Японы иен | 27.27 |
Хорт хавдар туссан таван хүүхдийн гэр бүл хамтран "Нэг тус-Таван амь" хандивын аяныг өрнүүлж эхэлснээ өнөөдөр (2020.10.22) мэдэгдлээ. Хаан банкны 5058599703 дансанд хандив өргөснөөр таван хүүхдийн амь насыг аварч, ирээдүйд эмч, эдийн засагч, уул уурхайн инженер болоход нь та туслах юм хэмээн хандивын аяныг зохион байгуулагчдын төлөөлөл мэдэгдсэн юм.
Төрөөс хүүхдүүдийнхээ төлөө жаахан ч гэсэн анхаарахыг хүсэж байна. Нэг хүүхэд өвдөхөд тэр айлын амьдрал бараг зогсдог. Хүүхдээ эдгээхийн төлөө асарч, ажил ч хийж чаддаггүй гэдгийг тэд учирлаж байна. Түүнчлэн хавдартай хүүхдүүдэд группийн мөнгө л олгодог ч эм тарианд их хэмжээний зардал шаарддаг. Төр засаг анхаарахгүй байгаа тул ард түмэн минь туслаач гэж гуйж байна. Эх орон минь үр хүүхдээ хамгаалаач. Ээж, аав шиг нь чин сэтгэлээсээ хайрлаач хэмээн мэдэгдлээ.
Сэтгэгдэл бичих