Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,849.83
CNY / БНХАУ-ын юань 430.24
RUB / ОХУ-ын рубль 36.93
EUR / Евро 3,374.20
KRW / БНСУ-ын вон 2.54
GBR / Английн фунт 3,747.53
JPY / Японы иен 27.55

Улаанбаатар хотын цаг агаар

ӨНӨӨДӨР
2020/11/12
-11°
Баасан
2020/11/13
-8°
Бямба
2020/11/14
-6°
Ням
2020/11/15
-9°
Даваа
2020/11/16
-8°
2020 оны 11 сарын 29, Ням
Ж.Бат-Эрдэнэ: Хүүхдийн мөнгө назгай байдлыг бий болгож байна

Ж.Бат-Эрдэнэ: Хүүхдийн мөнгө назгай байдлыг бий болгож байна

Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2020-10-04 19:40:53
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 


-Өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хүүхдүүдэд олгож байгаа мөнгийг ихээхэн шүүмжилж, хүүхдийн мөнгө баас болж, Эрээнд хөрөнгө оруулалт хийж байна. Түүний оронд сумдад үйлдвэр барь гэсэн санал хэлсэн. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?


-Үйлдвэрлэл, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдээ дэмжих ёстой гэдэг бодлогын хувьд зөв. Энэ зуны хувьд ажлын байр үнэхээр хангалтгүй байлаа л даа. Гэхдээ ажлын байр байгаад байхад ажиллая гэж ирж байгаа хүн байхгүй байна гэж байна. Аж ахуйн нэгжүүдийг харж байхад өдрийн 30-50 мянган төгрөгийн ажил хийх хүн олдохгүй боллоо гэх. Тийм хангамжтай болчиход байгаа юм уу. Эсвэл ажил хийх сонирхолгүй болтлоо эдийн засаг сайжирчихаад байгаа юм уу. Үгүй шүү дээ. Өнөөдөр хүүхдийн мөнгө назгай байдал бий болгочихоод байна. Тиймээс тодорхой хэмжээнд л барих ёстой. Хүүхдийн мөнгө зайлшгүй байх ёстой. Гэхдээ шаардлагатай хүмүүст нь л өгөх ёстой гэж үздэг.


-Энэ парламентад сонгогдоогүй гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүдийг буцааж татна гэж байна. Энэ зөв үү?


-Хуулийн төслүүд татна гээд логикгүй зүйл яриад байх шиг. Төсөл өргөн барьсан тухайн гишүүн нь байхгүй, дахин сонгогдоогүй гэдэг шалтгаанаар хуулийн төслийг нь татна гэдэг нь буруу л даа. Яагаад гэвэл тухайн хуулийн төсөл тэр үедээ өргөн баригдаад, УИХ хүлээж аваад зарим төслийг нь хэлэлцэх хэмжээнд орчихсон байсан. Тэгэхээр энэ бол хувь хүний биш улс орны, парламентын өөрийнх нь өмч болчихсон хууль. Эдгээр хуулийг цааш нь хэлэлцээд зөв бол зөв, буруу бол буруу гэдэг талаас нь шийдвэрээ гаргахаас биш анх санаачлагч нь байхгүй гэдэг шахалт дарамтаар буцаах нь буруу. Төр засгийн залгамж халаа байх ёстой шүү дээ.


-Тухайлбал, ямар хуулийн төслүүдийг авч үлдэж хэлэлцэх ёстой чухал хуулийн төсөл гэж та үзэж байгаа вэ?


-Жишээ нь, Далай ашиглах тухай хуулийн төсөл. Миний бие ахлаад явж байгаагийн хувьд анхны хэлэлцүүлгийг нь хийчихсэн. Хэлэлцэх эсэхээ парламентаар шийдчихсэн. Шийдвэр гаргасан бол хэлэлцээд л явах ёстой. Зарчмын яамнаас тавьсан бодлого. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн Зээлийн дээд хязгаар тогтоох гэсэн хуулийн төсөл. МАН-ын хувьд бодлого гаргахдаа зээлийн хүүг багасгая л гэж байгаа. Ард иргэдийн өөрсдийнх нь хүсч байгаа зүйл. Тогтоол гаргаад шийдэх биш энэ хуулиараа хуульчлаад өгөх хэрэгтэй. С.Эрдэнийн санаачилсан хууль гэхээсээ илүү энэ хуулийг цаашид хэрэгжүүлж явах ёстой гэсэн зарчмын байр суурьтай байна.


-УИХ сар гаруйн өмнө төсөв тодотгохдоо 4.8 их наядын алдагдалтай төсөв баталсан. Энэ нь шүүмжлэл дагуулсан. 2021 оны төсвийн төсөл өргөн барихдаа бас л 2.1 их наядын алдагдалтай төсөл өргөн барьж байна. Үүнийг бууруулах боломж байхгүй юм уу?


-2020 оны төсвийг тодотгоход бид нэлээд ярьсан шүү дээ. Сангийн яамнаас өөдрөг төсөөлөл гэж оруулж ирсэн. Эдийн засгийг улам боомилоод байх биш нээлттэй байлгаад явъя. Тэр рүүгээ зорьсон зорилт тавья гэсэн юм. 2021 оны хувьд өмнөх жилүүдийнхтэй адил хоёр их наяд төгрөгийн алдагдал орж ирж байх шиг байна. Үүнийг юугаар нөхөх юм, эдийн засгийн өсөлтийг юугаар хангах юм бэ. Экспортын орлогыг нэмэгдүүлье гэдэг төлөвлөгөө тавьж байна. Сая БНХАУ-ын Гадаад хэргийн сайд айлчиллаа. Бид нүүрснийхээ экспортыг нэмэгдүүлье гэдгээ хэллээ. Ер нь гадаад нөхцөл байдлаа сайжруулъя гэж зорьж бодлого гаргаж байна.


-Эдийн засгаа сэргээхийн тулд үйлдвэржилтээ дэмжиж, эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэж Ерөнхийлөгч хэлсэн шүү дээ?


-Намрын чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл хэллээ шүү дээ. Эдийн засгийн эргэлтэд гол хүч болсон үйлдвэрлэл рүүгээ анхааръя гэсэн. Магадгүй тэр үгийг нь дараа дараагийн парламентынхан хүлээж авсан байх гэж бодож байна. Миний хувьд ч гэсэн үйлдвэрлэл бий болгох, ажлын байр бий болгох, хувийн хэвшлүүдээ дэмжих гэсэн зүйл ярьж олон жил явлаа.


Тиймээс хувийн хэвшлүүдээ техник технологиор ч юм уу дэмжиж, үйлдвэрлэлүүдийн парк байгуулах, эсвэл өнөөдөр ажиллаж байгаа үйлдвэрүүдээ дэмжих ёстой. Эдийн засгаа эргэлтэд оруулахгүйгээр зөвхөн илсэн байдлаар төсвөө засаад залруулаад яваад байх боломж алга. Бодитой зүйл хийх төслийг л МАН-ын мөрийн хөтөлбөрийн дагуу гаргах зайлшгүй шаардлагатай.


-Ер нь алдагдалгүй төсөв батлах боломж байхгүй юу?


-Зарчмын хувьд байх ёстой шүү дээ. Гэхдээ эдийн засаг өөрөө хөдөлгөөнтэй байдаг учраас тодорхой хэмжээний запастай явж байдаг. Олон жил ингэж хийсэн. Тэгэхээр алдагдлыг нөхөх гэсэн зорилт бариад явж байна. Амьдрал дээр нэг талдаа эдийн засаг нь гайгүй яваад бүс нутгийн хэмжээнд бүтээн байгуулалт явж байхад нөгөө талдаа алдагдал, алдаа гараад нөгөөдөхөө нөхдөг. Тиймээс нэг их наяд гарантай алдагдал байхад эдийн засгаа нөхөөд явах боломжтой. Түүнээс биш яг шоо шиг эдийн засгаа бүрэн тооцоолно гэдэг өнөөдрийн нөхцөлд хүндрэлтэй.


-БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар ярьсан гэж байна. Хятадын талаас ямар шаардлага тавьж байгаа юм бэ?


-Ер нь улс хоорондын харилцаа сайжруулах, тэр тусмаа ковидтой холбоотой бүс нутгийн хоорондын эдийн засгийн холбоос, үйл ажиллагааг хөгжүүлье гэсэн бодлого барьж байгаа. Тэр тусмаа Хятад улсын хувьд эдийн засгаа нээлттэй болгоё гэж байна. Хоёрдугаарт, манай улсын Хятадтай харьцаж байгаа гол харилцаа нүүрсний экспорт болчихоод байна шүү дээ.


Сая Хятадын Гадаад хэргийн сайдын айлчлалаар нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд томоохон арга хэмжээ авахаар болсон. Төмөр замаар явуулах, төмөр замын холбоосыг тохируулах асуудлаар хэлэлцээр хийсэн. Тиймээс дотоодын төмөр замаа нэн тэргүүнд урагшлуулж, экспортоо нэмэгдүүлэх боломж бололцоо харьцангуй нээгдэж байгаа гэсэн үг.

 

Эх сурвалж: Zaluucom.mn 
Эх сурвалж: Bataar.mn Хэвлэл мэдээллээр 2020-10-04 19:40:53

Сэтгэгдэл бичих