Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Мягмар
2021-01-19
-3°
-13°
Лхагва
2021-01-20
-1°
-11°
Пүрэв
2021-01-21
-9°
Баасан
2021-01-22
-11°
Бямба
2021-01-23
-6°
-12°
2021 оны 01 сарын 19, Мягмар
Ц.Магалжав: Албан ёсны хариу зарлагдаагүй байхад бөхчүүдээс допинг илэрлээ гэх нь гэмт хэрэг шүү

Ц.Магалжав: Албан ёсны хариу зарлагдаагүй байхад бөхчүүдээс допинг илэрлээ гэх нь гэмт хэрэг шүү

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2020-09-12 01:24:49

“Ардын хувьсгалын 99 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд үзүүрлэж, шөвгөрсөн Монгол Улсын аварга Н.Батсуурь, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Б.Бат-Орших нараас допинг илэрлээ” хэмээн сошиалд бичигдэж байна. Иймд үүнийг үнэн эсэхийг мэдэхээр МҮБХ-ны дэд тэргүүн, Монгол Улсын заан Ц.Магалжаваас утсаар тодруулга авав.


Тэрбээр “Гурван хоногийн өмнө допингийн шинжилгээний хариу ирсэн. Уг хариу Допингийн эсрэг төв, Баяр наадмыг зохион байгуулах хороо руу хүргэгдсэн байгаа. Гэхдээ бид таньтай ижил мэдээлэлтэй л сууж байна. Зарим хүн гурван, зарим нь дөрвөн бөхөөс допинг илэрч гээд л яриад явна билээ. Гэвч албан ёсны хариу зарлагдаагүй байхад тэгж ярьж, бичих гэмт хэрэг шүү.

Баяр наадмыг зохион байгуулах хорооноос тусгай комисс байгуулагдаж шөвгөрсөн бөхчүүдийг биечлэн дуудаж, ямар хариу гарсныг нь мэдэгдэнэ гэсэн. Хэрвээ хэн нэгнээс нь допинг илэрсэн гэсэн хариу ирсэн ч тухайн бөх хүлээн зөвшөөрөхгүй бол “Б” сорьцыг нь дахин явуулна. Ингэж баттай болгож байж албан ёсоор олон нийтэд зарлах учиртай. Өнгөрсөн жилийнх шиг бөхчүүдийг дуудалгүйгээр утсаар эсвэл лайваар мэдээлэл өгч олон нийтэд танилцуулах нь маш буруу” гэв. 

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2020-09-12 01:24:49

Сэтгэгдэл бичих