Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Мягмар
2021-01-19
-3°
-13°
Лхагва
2021-01-20
-1°
-11°
Пүрэв
2021-01-21
-9°
Баасан
2021-01-22
-11°
Бямба
2021-01-23
-6°
-12°
2021 оны 01 сарын 19, Мягмар
Элчин сайд нарын клубээс гольфийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулав

Элчин сайд нарын клубээс гольфийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулав

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2020-09-08 18:15:52

Монголын Элчин сайд нарын клубээс дөрөв дэх удаагаа Монголын гольфийн Холбоотой хамтран “Ambassador’s Golf Cup 2020” тэмцээнийг Mt. Bogd Golf & Country Club-ын гольфийн талбайд өнгөрсөн амралтын өдөр /2020.09.06/ амжилттай зохион байгуулав.


Монгол Улсад суугаа гадаад орнуудын ЭСЯ-уудтай харилцаа холбоогоо бэхжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцох, мөн цэвэр агаар, тав тухтай орчинд оюуны болон биеийн алжаалыг тайлах зорилгоор энэхүү гольфийн тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ.


Энэ удаагийн тэмцээнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, АНУ-ын Элчин сайдын яамны дипломат ажилтнууд болон Монголын Гольфийн холбооны тамирчид нийт 60 гольфчин оролцлоо Тэмцээн Медалист, Handycap, хамгийн хол, хамгийн ойр цохилт, Элчин сайд нарын дипломат ажилтнуудын гэсэн төрлүүдээр болж шилдгүүдээ шалгарууллаа. Сонирхогчдын хүрээгээ жил бүр тэлж буй, нарийн мэдрэмж, ур чадвар шаардсан энэхүү спортын тэмцээн өрсөлдөөнтэй, сонирхолтой болж өндөрлөв. 

Эх сурвалж: Bataar.mn Спорт 2020-09-08 18:15:52

Сэтгэгдэл бичих