Яг одоо ямар рашаанд явах вэ

2013 оны 7-р сарын 19. 18:00

Намар бол рашаан сувиллын улирал билээ. Яг одоо та амарвал ямар рашаан сувилал тохиромжтойг толилуулъя.

ОРГИЛ РАШААН СУВИЛАЛ


"Оргил" рашаан сувилал нь Улаанбаатар хотын өмнөд хэсэг Хан-Уул дүүрэгт Удирдлагын академийн хажууд буй. Гидрокарбонат-кальци-натрийн найрлагатай, сул эрдэсжилттэй, сул хүчиллэг, нүүрсхүчлийн хий, төмөртэй хүйтэн рашаан юм. Уухаас гадна орох, шавших угаах зэргээр хэрэглэнэ. Уух рашаан нь ходоодны архаг, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, төмөр дутсан цус багадалт эмчлэхэд сайн. Шавар эмчилгээг хорт хавдар, хурц үрэвсэлт өвчнүүд, архаг өвчний сэдрэлийн үе, сүрьеэ, декомпенсацийн шатанд байгаа зүрхний гажиг, зүрхний цус хомсрох, даралт ихдэх өвчин, мөгөөрсөн хоолойн багтраа, гломерулонефрит, элэгний хатуурал өвчний үед хэрэглэхэд тохиромжгүй. "Оргил" рашаан сувилал байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 250 хүн хүлээн авдаг байна. Хоногийн төлбөр нь эрүүл мэндийн даатгалтай бол 13500 төгрөг, Эрүүл мэндийн даатгалгүй, хаяг зөрсөн бол 18000 төгрөг бөгөөд илгээмж бичигт заасан өдөр ирэх ёстой аж.

УЛААНБААТАР СУВИЛАЛ ЦУС БАГАДАЛТЫГ АНАГААДАГ


Уламжлалт анагаах ухааны корпораци Улаанбаатар хотын өмнөд хэсэг Хан-Уул дүүрэгт оршдог. Гидрокарбонат-кальци-натрийн найрлагатай, сул эрдэсжилттэй, сул хүчиллэг, нүүрс хүчлийн хий, төмөртэй хүйтэн рашаан юм. Уухаас гадна орох, шавших угаах зэргээр хэрэглэдэг гэж байна. Уух рашаан нь ходоодны архаг, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчлэхэд үр дүнтэй. Шавар эмчилгээг хорт хавдар, хурц үрэвсэлт өвчнүүд, архаг өвчний сэдрэлийн үе, сүрьеэ, декомпенсацийн шатанд байгаа зүрхний гажиг, зүрхний цус хомсрох өвчин, даралт ихдэх өвчин, бронхийн багтраа, гломерулонефрит, элэгний хатуурал өвчний үед хийлгэхэд зохимжгүй гэж байна. Өвчний онош болон эмчилгээний байдлаас шалтгаалан ор хоногийн үнийн тариф харилцан адилгүй байдаг учраас утсаар асууна уу.

ӨВӨР ЖАНЧИВЛАНГИЙН РАШААН, СУВИЛАЛ

Тус сувилал нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах бөгөөд нийслэлээс 78 км-ын зайтай.Гидрокарбонат-кальци-натрийн найрлагатай, сул эрдэсжилттэй, сул хүчиллэг, нүүрсхүчлийн хийтэй, уух зориулалттай, хүйтэн рашаан аж. Эмчилгээний хувьд ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтын эмчилгээнд хэрэглэдэг. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэлбэрийн зүрхний шигдээсийн дараах үе, артерийн даралт ихдэлтийн өвчин зүрхний өвчний байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан тохиромжгүй. Байнгын ажиллагаатай тус рашааны газар нь нэг ээлжиндээ 200 хүн хүлээн авах хүчин чадалтай. Энгийн ерөө нь 12 мянга, люкс өрөө нь 14 мянган төгрөгийн үнэтэй. Эрүүл мэндийн даатгалгүй бол хоногийн 16 мянган төгрөг. Долоо хоног бүрийн даваа/пүрэв гаригт нийслэлийн Үйлдвэрчний төв зөвлөлийн байрнаас өглөөний найман цагт автобусаар хүргэнэ

ГУРВАННУУРЫН РАШААН, СУВИЛАЛ
Онон, Балж голын сав газар, Дэлүүн болдогийн өвөрт нарсан ойгоор хүрээлэгдсэн холбоо гурван нуурын хойно Хэнтийн Дадал суманд байдаг энэхүү рашаан, сувиллын газар нь Улаанбаатар хотоос 540 км зайтай. Шавар нь химийн бүтцээрээ сапрофил шаврын төрөлд багтдаг. Гол төлөв амьсгалын эрхтний архаг өвчин, уушгины хагалгааны үлдэц, мөгөөрсөн хоолойн багтраа, мэдрэлийн сульдаа, үе мөчний өвчинд онцгой тохиромжтой. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсийн дараах үед тохиромжгүй гэж байна. Дөрөвдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 1-ний хооронд амрагчдаа хүлээн авдаг. Нэг ээлжиндээ 200-250 хүн хүлээн авах хүчин чадалтай. Төлбөрийн хувьд хоолоо амрагчид өөрсдөө гаргах бол хоногийн 8500 төгрөг, сувиллын газраас өдрийн гурван удаа хоол идэх бол 12-17 мянган төгрөгийн үнэтэй. Эднийхийг зорих амрагчид "Нарантуул" олон улсын худалдааны төвийн дэргэдээс Хэнтийн Дадал явах унаагаар явах боломжтой бөгөөд хотоос хөдлөхдөө амралтын газар руу урьдчилан мэдэгдвэл тосч авах ажээ.

"АР ЖАНЧИВЛАН" РАШААН
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрладаг уг рашааны газар Улаанбаатар хотоос 70 км-ийн зайд байрладаг. Ар Жанчивлангийн рашаан нь гидрокарбонат-кальци-натрийн найрлагатай, сул эрдэсжилтэй, сул хүчиллэг, нүүрсхүчлийн хийтэй, хүйтэн рашаан юм. Эмчилгээний хувьд ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтын үед хэрэглэдэг. Харин тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэлбэрийн зүрхний шигдээсний дараах үе, артерийн даралт ихдэлтийн өвчин ба II түүнээс дээш шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй. Байнгын ажиллагаатай тус рашааны газар нь нэг ээлжиндээ 150-300 хүн хүлээн авах хүчин чадалтай. Эрүүл мэндийн даатгалтай бол хоногийн 10900, даатгалгүй бол 15900 төгрөгийн үнэтэй. Даваа, пүрэв гаригт 11 цагаас "Тэнгис" кино театрын урдаас унаа явдаг ажээ. Унааны зардал нэг талдаа 3000 төгрөг.

"ХАСУШИВЭРТ" РАШААН

Архангай аймгийн Батцэнгэл сумын Дарьхинтын хөндийд байрладаг. Архангайн Цэцэрлэг хотоос зүүн хойшоо 35 км, Улаанбаатар хотоос 465 км-ийн зайд гэсэн үг. Нэг дор 150 хүн хүлээн авах хүчин чадалтай. Жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд шавар болон рашаан эмчилгээ, зүү төөнүүр, бариа засал, физик эмчилгээтэй. Байгалийн ундарга бүхий 68 градусын хүхэрлэг, халуун рашаантай. Мөн "Нохой унадаг" нуурын халуун шавраар мэдрэл, үе мөч, арьсны харшил болон бусад өвчнийг анагаадаг. Сувилуулагчид чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулагдсан усан бассейн, биллъярд, ширээний теннис, сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбайтай.

"АВАРГА ТОСОН" СУВИЛАЛ
Энэхүү сувилал нь Хэнтийн Дэлгэрхаан сумын нутагт байрладаг. Улаанбаатар хотоос 203 км-ийн зайтай. Тосон нуурын рашааны химийн найрлага нь карбонат гидрокарбонат-хлорид, натри, кальцийн найрлагатай, соодлог нуур. Харин Аваргын рашаан нь гидрокарбонат-натри-магни-кальцийн найрлагатай аж. Хоёр ба гурав цэнэгтэй төмөртэй, нүүрсхүчлийн хийтэй рашаан юм. Ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөсний архаг өвчин, нойр булчирхайн архаг үрэвсэл, бодисын солилцооны өвчин, төмөр дутсан цус багадалтыг эмчилдэг. Шавар эмчилгээ хорт хавдар, үрэвсэлт өвчнүүд, архаг өвчний сэдрэлийн үе, сүрьеэ, деканпенсацийн шатанд байгаа зүрхний гажиг, даралт ихдэх өвчин, бронхийн багтраа, элэгний хатуурал өвчинд зохимжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй шүү. Тус сувиллын газар зургадугаар сарын 14-нөөс есдүгээр сарын 16-ны хооронд амрагчдаа хүлээн авдаг юм байна. Нэг ээлжиндээ 250 хүн хүлээн авах хүчин чадалтай. Төлбөр хоногийн 18800-22500 төгрөг бөгөөд амрагчдадаа долоо хоногт хоёр удаа автобусаар үйлчилдэг ажээ.

"ОТГОНТЭНГЭР" РАШААН, СУВИЛАЛ
Энэ сувилал нь Завхан аймгийн Алдархаан сумын нутагг, Улиастай сумаас зүүн тийш 78 км, Отгонтэнгэр уулнаас 20 орчим км зайтай, өндөр уулс, ой мод бүхий газарт байрладаг. Натри, кальци, фторт азотийн халуун рашаан бөгөөд рашаанд оруулах хэлбэрээр эмчилгээ хийдэг. Үе мөчний зарим өвчин, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед онцгой сайн нөлөөтэй. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсийн дараах үе, зүрхний хүнд хэлбэрийн илэрлийн үед зохимжгүй. Энэхүү рашаан нь зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-ийг хүртэл ажилладаг байна. Нэг ээлжиндээ 150-210 хүн хүлээж авах хүчин чадалтай гэсэн. Эрүүл мэндийн даатгалтай бол хоногийн төлбөр 8000, даатгалгүй бол 20 мянган төгрөг. Эмчлүүлэхээр захиалгад орсон хүмүүст долоо хоногт нэг удаа Улаанбаатар хотоос унаагаар үйлчилдэг.

"ӨӨШ МАНХАН" ЭЛСЭН СУВИЛАЛ
Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байрлах сувилал нь Улаанбаатар хотоос 420 км-ийн зайтай оршдог. Бөөрний төрөл бүрийн архаг өвчин, үе мөчний архаг өвчин, цусны зарим төрлийн өвчтэй хүмүүс, хөл гар, нуруу нь татсан хүмүүсийг байгалийн хүчин зүйл болох нар, агаар, ингэний сүү, хоормогоор эмчлэн сувилдаг. Элсэн хучлага, наран шарлага, ингэний хоормог уулгах, бариа засал хийх, зүү төөнүүр тавих аргуудаар эмчилдэг. Мөн нарны халуун энерги бүхий элс, ингэний хоормогоор таван цул, дотор, гадна хаванг эмчилдэг. Үүний зэрэгцээ бие дээгүүр гарсан элдэв тууралт зэргийг эдгээхэд тустай ажээ. Энэхүү, элсэн сувиллын элс нь баруунаас зүүн тийш таван км урт сунаж тогтсон. Элс нь нарны энергийг ихээр шингээдэг, маш нарийн ширхэгтэй, эрдэс баялгийн олон бодистой ажээ. Уг элсийг хэлнийхээ хонхорт тавихаар хайлдаг бөгөөд барилгын ажилд хэрэглэж болдоггүй гэдэг. Сувилал зургадугаар сарын 12-ноос наймдугаар сарын 17-ны хооронд ажилладаг бөгөөд хоногийн төлбөр 23100. Эрүүл мэндийн даатгалтай бол хоногт 3500 төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг.

ХУЖИРТЫН ХАЛУУН РАШААН
Уг рашаан нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт байрлах бөгөөд нийслэл хотоос 290 км-ийн зайтай. Карбонат-сульфат-натри-кальцийн найрлагатай, фторт азотын халуун рашаан бөгөөд үе мөч, арьсны өвчин, ясны гэмтэл, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед голдуу хэрэглэнэ. Мөн эмчилгээний хүчин зүйлийн нэг бол лаг хар шавар бөгөөд үе мөч болон арьсны зарим өвчинд нэн тустай. Эмчилгээг шавраар, усаар, зүүгээр, бариа засал болон физик эмчилгээний аргаар хийдэг байна. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, хүнд хэм алдагдал, зүрхний шигдээсийн дараах үе, артерийн даралт эхлэх өвчин, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй. Тус сувилал нь ээлжиндээ 350-600 хүн хүлээн авах хүчин чадалтай. Энгийн өрөө нь хоногийн 13-17 мянга, хагас люкс нь 25, люкс нь 30 мянган төгрөг. Эрүүл мэндийн даатгалгүй бол хоногийн 5000 төгрөгийн нэмэгдэлтэй ажээ. Тус рашаан руу даваа, лхагва, баасан гаригуудад зорчигч тээврийн үйлчилгээний төвөөс өглөөний найман цагт автобус явдаг байна.

Г.Мөнхнасан



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 4 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

АН-ын ҮЗХ Их хурлаасаа өмнө хуралдаж байна10 цаг 8 минутын өмнө

УИХ-ын гишүүд лобби бүлэг байгуулав11 цаг 5 минутын өмнө

Энэ сарын 29-нд бүх нийтээр амарна11 цаг 43 минутын өмнө

Дуучин Амараагийн өмгөөлөгч, ар гэрийнхэн нь ОХУ-ын ЭСЯ-нд ханджээ12 цаг 7 минутын өмнө

Нэг сэтгүүлч дэлхийн 500 баячуудыг судалж үзээд сонирхолтой дүгнэлт хийжээ12 цаг 50 минутын өмнө

МАН-ын бүлэг хуралдлаа12 цаг 52 минутын өмнө

Өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлав13 цаг 37 минутын өмнө

Д.Трамп твиттерээр Хятадыг шүүмжилжээ13 цаг 53 минутын өмнө

Хөрс, бэлчээр хамгаалах чиглэл өгсөн зарлиг гардуулах ёслол боллоо14 цаг 30 минутын өмнө

Эдийн засгийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа14 цаг 37 минутын өмнө

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо15 цаг 16 минутын өмнө

Хууль зүй дотоод хэргийн сайдад тавьсан асуулгын хариу15 цаг 36 минутын өмнө

Эрүүл мэндийн чиглэлээр Катартай санамж бичиг байгуулахаар тохиролцов16 цаг 43 минутын өмнө

"Champions" баг аваргаллаа16 цаг 51 минутын өмнө

Хотын удирдлагууд ТҮЦ эрхлэгчдийн санал бодлыг сонслоо16 цаг 53 минутын өмнө

Үсчин, гоо сайханчдын улсын уралдаан эхэллээ16 цаг 55 минутын өмнө

Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо17 цаг 35 минутын өмнө

С.Зориг агсны хэргийн яллагдагч нь хэн бэ17 цаг 46 минутын өмнө

Шувууны ханиад гарснаар япончуудын хагас сая тахиаг устгажээ17 цаг 50 минутын өмнө

Нарийн сухайт- Шивээхүрэнгийн төмөр замын ажлыг ирэх хавар эхлүүлэхээр төлөвлөжээ18 цаг 30 минутын өмнө

Загас өгөх бус барих аргыг балчраас нь зааж өгөөч18 цаг 48 минутын өмнө

Энэ долоо хоногт ямар асуудлууд хэлэлцэх вэ?18 цаг 50 минутын өмнө

Өндөгний шинэ эсэхийг шалгах шалгарсан арга19 цаг 30 минутын өмнө

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд19 цаг 30 минутын өмнө

Улаанбаатарт 11 хэм хүйтэн19 цаг 55 минутын өмнө

А.Ичинноров Бодибилдингийн дэлхийн аварга болов2016 оны 12-р сарын 4. 13:34

Худал дуудлага өгсөн иргэнийг Цагдаагийн байгуллагад өгчээ2016 оны 12-р сарын 4. 13:28

ААНБ, хувь хүмүүс БНСУ руу явуулна гэж зарлаж, бүртгэж байгаа нь хууль бус2016 оны 12-р сарын 4. 13:18

Уурхайн гүнд хятад иргэн унаж нас барсан байжээ2016 оны 12-р сарын 4. 13:03

Б.Ерөөлт “Зүүн Азийн Бүсийн 2016 оны шилдэг тамирчин” боллоо2016 оны 12-р сарын 4. 12:52

Бүлэглэн хүний амь хороосон хэргийг шүүхээр шийдвэрлэжээ2016 оны 12-р сарын 4. 12:49

Сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна2016 оны 12-р сарын 4. 12:34

Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хүндэтгэл үзүүллээ2016 оны 12-р сарын 4. 12:22

Гаж гэмээр хүйтрэл: Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт2016 оны 12-р сарын 4. 12:14

Энхийг сахиулагч дайчид эх барьж авав2016 оны 12-р сарын 4. 11:57

Б.Баяраа: 40-50 жилийн өмнө устсан малын халдварт өвчин эргэж дэгдэх болсон2016 оны 12-р сарын 4. 11:43

Усэйн Болт оны шилдэг тамирчин болов2016 оны 12-р сарын 4. 11:32

Улаанбаатарт 14 хэм хүйтэн2016 оны 12-р сарын 4. 11:00

Өмнөговь аймгийн Засаг дарга, сумдын Засаг дарга нарыг батламжлав2016 оны 12-р сарын 3. 16:53

Самранд явсан иргэд сураггүй болжээ2016 оны 12-р сарын 3. 16:49

Цогтцэций суманд өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа2016 оны 12-р сарын 3. 16:42

Хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээнд хамрагдах ААН, байгууллагыг зарлалаа2016 оны 12-р сарын 3. 13:35

Роналдуг 150 сая евро татвараас нуусан гэж сэжиглэж байна2016 оны 12-р сарын 3. 13:27

Хятад иргэнийг уурхайн гүнээс эрэн хайх ажиллагааг өнөө өглөө эхлүүлжээ2016 оны 12-р сарын 3. 13:19

Баянхонгор аймагт газар хөдөлжээ2016 оны 12-р сарын 3. 13:06

Нас барсан хамгийн баян алдартнуудын жагсаалт гаргажээ2016 оны 12-р сарын 3. 12:59

Дуучин Амараагийн зодуулж буй бичлэг 2016 оны 12-р сарын 3. 12:49

Оюу Толгой зэсийн баяжмалын экспортоо зогсоолоо2016 оны 12-р сарын 3. 12:40

Оростой цэргийн салбарт хамтрахад мөнгө гаргахыг хориглов2016 оны 12-р сарын 3. 12:20

Улаанбаатарт 10 хэм хүйтэн2016 оны 12-р сарын 3. 12:02

“Guys”-ынхан “Олон улсын од” шагнал хүртжээ2016 оны 12-р сарын 2. 20:19

Филиппин болзошгүй дайнд бэлтгэж эхэлжээ2016 оны 12-р сарын 2. 20:10

Хятад Монголтой хиллэдэг бүх боомтод хураамж ногдуулахаар шийдвэрлэжээ2016 оны 12-р сарын 2. 19:42

Өнөөдөр 1 алт, 2 хүрэл медаль хүртлээ2016 оны 12-р сарын 2. 19:37

Хоёр хүн дайрч амь насыг нь хөнөөсөн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ2016 оны 12-р сарын 2. 18:55

“Баруун салаа-Их тойруу-Сансарын тойрог” чиглэлд өөрчлөлт орууллаа2016 оны 12-р сарын 2. 18:28

Таван хуулийн төслийг хэлэлцэх асуудлаас хассан2016 оны 12-р сарын 2. 18:12

Цэцэрлэгийн хүүхдүүдийг вакцинд үнэгүй хамруулж байна2016 оны 12-р сарын 2. 18:07

Ерөнхий сайдын мэдээллийн талаарх АН-ын бүлгийн санал дүгнэлт 2016 оны 12-р сарын 2. 17:43

Ерөнхий сайд мэдээлэл хийлээ2016 оны 12-р сарын 2. 17:38

Ерөнхий шүүгчийг нэг удаа томилно гэсэн нь Үндсэн хууль зөрчжээ2016 оны 12-р сарын 2. 17:00

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргаар Б.Нарантуяа томиллоо2016 оны 12-р сарын 2. 16:57

Нийслэлийн 2017 оны төсвийг баталлаа2016 оны 12-р сарын 2. 16:42

М.Уранцэцэг ”Их дуулга”-ын аварга боллоо 2016 оны 12-р сарын 2. 16:34

"Самандын Жавхлан" хэмээх уран бүтээл мэндэлжээ 2016 оны 12-р сарын 2. 16:17

Такэнори Шимизүг “Хангарьд” одонгоор шагналаа2016 оны 12-р сарын 2. 16:08

Яценюк Америкт 20 гаруй харш худалдан авсныг мэдээлж байна2016 оны 12-р сарын 2. 16:00

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа2016 оны 12-р сарын 2. 15:49

Дөрвөн байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ2016 оны 12-р сарын 2. 15:46

Амараагийн зодуулсан шалтгаан "ууХАЙ" байсан юм биш биз2016 оны 12-р сарын 2. 15:11

Засгийн газар- Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалт болж байна2016 оны 12-р сарын 2. 14:45

Карлсен аваргаа хамгаалж үлдэв2016 оны 12-р сарын 2. 14:12

Шинэ жилийн цэнгүүнийг хамтран зохион байгуулахыг уриалж байна2016 оны 12-р сарын 2. 13:53

Ж.Батзандан: АН-аас нэр дэвших санал гаргасан хүн болгоныг дарамталдаг явдал хэрээс хэтэрлээ 2016 оны 12-р сарын 2. 13:12

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг “Жуух бичиг”-ээр шагналаа2016 оны 12-р сарын 2. 12:58

Галзуу өвчний хязгаарлалтын дэглэм тогтоолоо2016 оны 12-р сарын 2. 12:48

Дэлхийн хүн ам 7,4 тэрбумаас давав2016 оны 12-р сарын 2. 12:10

Нэр өөрчлөх нь “нээрээ” ашигтай бизнес2016 оны 12-р сарын 2. 11:57

58 настай эмэгтэйг дээрэмдсэн этгээдийг шуурхай илрүүлжээ2016 оны 12-р сарын 2. 11:12

Хоёр удаа эрлийн ажиллагаа зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна2016 оны 12-р сарын 2. 11:07

“Бид мартахгүй” ёслол, хүндэтгэлийн ажиллагаа боллоо2016 оны 12-р сарын 2. 10:55

Жүжигчин Д.Оюунтуул Ц.Алдармаагаас авсан мөнгөөр нүүрэндээ “засвар” хийв үү2016 оны 12-р сарын 2. 10:43

Оросын "Прогресс” хөлөг монголын нутагт унасан байж магадгүй2016 оны 12-р сарын 2. 10:40

Манай баг унгарын “Шепели” клубийг буулган авчээ2016 оны 12-р сарын 2. 10:37

Ерөнхий сайд мэдээлэл хийнэ2016 оны 12-р сарын 2. 10:29

Дөрвөн үндэслэлээр хуулийн төслийг дахин боловсруулахыг хүсэв2016 оны 12-р сарын 2. 10:26

ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан болно2016 оны 12-р сарын 2. 09:54

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд2016 оны 12-р сарын 2. 09:50

Кинотеатруудад сүлд дуулал эгшиглүүлж байхыг үүрэгджээ2016 оны 12-р сарын 2. 09:40

Улаанбаатарт 5 хэм хүйтэн2016 оны 12-р сарын 2. 09:20

“ДОХ”-ын тухай бидний мэдэхгүй цочирдом баримтууд2016 оны 12-р сарын 1. 22:44

Монгол HD-н захирал Номин "Авьяаслаг Монголчууд" шоугаа ингэж өмөөрчээ2016 оны 12-р сарын 1. 22:27

Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ2016 оны 12-р сарын 1. 21:30

Роналду амь үрэгдэгсдийн төрөл төрөгсдөд 3 сая евро хандивласан гэнэ2016 оны 12-р сарын 1. 19:56

С.Бямбацогт: Би Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй2016 оны 12-р сарын 1. 19:24

Оны шилдэгт гадны иргэншилтэй легионериуд нэр дэвшиж байна2016 оны 12-р сарын 1. 18:39

Налайх дүүрэгт ХАБЭА-н салбар зөвлөл байгуулагдлаа2016 оны 12-р сарын 1. 18:20

Манай баг беларуссын багийг хожжээ2016 оны 12-р сарын 1. 18:00

Агаарын бохирдлыг бууруулахад 5 тэрбум төгрөг төсөвлөжээ2016 оны 12-р сарын 1. 17:40

Оны тэргүүний залуу эмч шалгаруулна2016 оны 12-р сарын 1. 17:20

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох