Ч.Ганцэцэг: Оросын тариагаар архинаас баараггүй гаргана

2013 оны 11-р сарын 3. 17:36

Монголын сэтгэл засалч эмч нарын холбооны тэргүүн, их эмч Ч.Ганцэцэгтэй ярилцлаа.

-Архины талаар ярилцах учраас бэргэж, цэрвэлгүй эхэлье. Архи нэгэнт байгаа юм чинь ууж л таарна даа?

-Дэлхий нийтээр одоо наадахыг чинь л ярьдаг болсон. Стандарт хэрэглээ гэж сүүлийн үед яриад байгаа нь ч ийм учиртай. Орон оронд адилгүй л дээ. Манайд яриад байгаа хэм хэмжээг хүмүүс гадарлах тул нуршаад яахав. Ганцхан орны жишээн дээр тайлбарлая. Манайхан Солонгосыг хамгийн сайн мэднэ дээ. Киног нь ч их үздэг. Стресст оронгуутаа л нэг кафед ороод эр, эмгүй сөжүгээ бариад авдаггүй юу. Солонгосчууд архитай бүх талаар тэмцсэн улс. Хорьж ч үзсэн. Үнийг нь хямдруулсан. Буцаагаад өсгөсөн. Тэгээд бараагүй шүү. Аргаа бараад ард нийтийн санал асуулга явуулжээ. Дүн нь их хачин гарч л дээ. Архинаас татгалзахыг масс дэмжээгүй. Тэгээд л зөв хэрэглэхийг ярих болжээ. Боломжийн үнэтэй, хэм бага, 300 граммаас дээшгүй гэж тогтоожээ. Тэрийгээ ерөнхийд нь барьснаар харьцангуй амжилтад хүрсэн юм. “Ууцгаа, гэхдээ хэмжээтэй”. Үүнийг сайн сурталчилсан болохоор багаасаа дасаад, дадал болсон гэж болно.

-Манайд болохоор үнийг нь нэмсэн, тийм үү?

-Харин тийм. Хамгийн том алдаа тэр байхгүй юу. Дэлхийн жишгээс суралцана гэж манайд бараг л байдаггүйн жишээ тэр. Архины үнэ нэмснээр түүнээс ангижирсан ард түмэн хаана ч байхгүй. Дандаа бурууг дагахыг нь яана. Архи нэгэнт л хэрэглээ юм чинь тодорхой хэсэг ууж л таарна шүү дээ. Үнэтэй архи авч чадахгүй болохоороо хамгийн хямд, мууг сонгох нь мэдээж. Архи огт бүү уу гэж хэлэх эрх хэнд ч байхгүй. Тэгэх мөртлөө үйлдвэрлээд байх уу.

-Архинд автаагүй улс дэлхийд байна уу?

-Арабын ертөнцийг мэдэхгүй. Архины асуудлыг шийдсэн орон дэлхийд лав байхгүй. Бид өндөр хөгжилтэй оронтой өөрийгөө жиших дуртай. Францын гурван хүний нэг уудаг гэсэн баттай баримт бий. Амсдаг биш шүү. Харин сургалт, сурталчилгаа нь их өвөрмөц юм билээ. Бүр цэцэрлэгийн наснаас нь ойлголт өгнө. Өсвөр нас, залуучууд гэсээр яваандаа бүр нас насанд нь зориулсан сурталчилгаа хийнэ дээ. Тавь, жаран настны сургалт, сурталчилгаа өөр гэсэн үг. Бид тиймэрхүү уламжлалтай ч түүнийгээ санахгүй юм даа. “Дөч хүрээд дөнгөж амс. Тавь хүрээд тавьж уу” гэдэг чинь л байхгүй юу. Тэнд нэг хууль үйлчилдэг юм. Тун эрүүл хууль гэж бараг түүнийг хэлэх биз. “Архи уусан үед надтай бүү ярь” гэх бичигдээгүй хууль. Манайхан шиг уучихаад ажил ярихгүй шүү. Германуудын, “Архи бол архи, ажил бол ажил” гэсэн сайхан зарчим байна. Холландад өдрийн 15.00 цагаас хойш хэнтэй ч албан ажил ярьдаггүй. Энэ бол бичигдсэн хууль.

-Тэгвэл бид одоо яах ёстой вэ?

-Дэлхийн жишгээр л явах ёстой. Архины үнээр оролдох хэрэггүй. Тэртээ тэргүй тус болохгүй. Зөв хэрэглээ л ярья. Бүр багаас нь, цэцэрлэг, сургуулиас нь ойлгуулах л зам байна. Бид дандаа болдоггүйгээс нь үзэх гээд байдаг. Үүнийг больсон нь дээр. Эрдэмтэн мэргэд, судлаачид нь үнэнийг хэлэх хэрэгтэй. Түүнийг нь хууль боловсруулагчид тусгаад, “амьд хууль” гаргая л даа. Аливаа хууль, дүрэм болохгүй гэдгийг бус яавал болохыг хэлэх ёстой болов уу.

-За тийм байж. Тохируулаад ууж чадахгүй улсыг яах вэ?

-Эмчилнэ.

-Би танаас шуудхан асуучихья. Эмчлэгддэг юм уу?

-Их хүнд өвчин шүү дээ. Манайхан өвчин гэдэг талаас нь биш архичин гэдэг өнцгөөс нь хардаг учраас үр дүн тааруу юм шиг харагдах нь бий. Тууштай эмчилгээ шаардана. Архичин хүнийг ганцааранг нь эмчилдэггүйг манайхан мэддэггүй л дээ. Ар гэр, хамт олных нь хүрээнд эмчлэх ёстой өвчин байгаа юм.

-Яриаг чинь тасалчихлаа, уучлаарай. Манайд архины эмнэлэг нэг биш. Тэгээд гарсан нь хаана байна?

-Тэрийг чинь архины эмчилгээ гэдэггүй юм. Тус бүрт нь ярья. Албадан эмчилгээ гэж нэг юм бий дээ. Тусгаарлаж хорьчихоод эмчилдэг ухаантай юм уу даа. Тэр чинь ямарч үр дүн авчирахгүй. Мэргэжлийн хүний хувьд хатуухан хэллээ шүү. Тэнд оюун санааг нь эмчилдэггүй юм. Наркологийн эмнэлэг ч тэр. Хордлого тайлаад алкобус уулгана. Эсвэл ерөндөг тавина. Бас л оюун санааг нь орхичихно. Сэтгэл заслын эмчилгээ гэдэг гол юмыг нь хаячихаар яаж эдгэх вэ. Хордлого тайлдаг гэх газрууд хаа сайгүй болж. Архины хорыг тэнд тэгж тайлдаггүй юм. Хэдэн дусал хийлгээд, хэд хоноод л уучихдаг биз дээ. Ямар юмных нь эмчилгээ байхав. Өвөрмөц эмчилгээний зарчмаар хордлогыг нь тайлах учиртай. Хоолны хурц хордлогоос өөр юм.

-“АА” цуглаан гээд нэг юм байх?

-Тэрийг чинь үр дүнгүйг тогтоочихсон юм. Дэлхий нийт түүнээс чинь аль хэдийнэ татгалзсан. Манайд байж л байдаг. Харин ч архи хэрхэн уух аргад суралцдаг газар гэж болно. Нэг архичин паянгаа ярина. Түүнийг нь нөгөөх нь авна. Хүн муу юм сурахдаа гаргуун ш дээ.

-Христийн байгууллагууд архичдыг байрлуулаад номлодог юм билээ?

-Тэнд байхдаа л уудаггүй биз. Гараад л ууна шүү дээ.

-Өөрөө хаячихсан хүмүүс мэр сэр байдаг. Огт амсахгүй төдөн жил болж байна гээд л...?

-Тэсэж байгаа нь сайн ч арга нь буруу. Голомтыг нь эмчлээгүй цагт хэзээ нэг цагт уух нь гарцаагүй. Харин ч аймшигтай уудаг юм. Тийм хүн над дээр бишгүй дээ л ирсэн. Сүүлд нь ойлгодог юм даа.

-Тэгэхээр одоо яг яавал дээр вэ?

-Тэрийг чинь би оллоо. Манайхны зарим нь мэдэх байх. “Тариа тариулна” гээд Орос руу явдаг болсон ш дээ. Новосибийрск, Красноярск, Эрхүү явдаг даа. Тэр аргыг судлаад монгол хүний бие махбодын онцлогт тохирсон эмчилгээний арга нээсэн гэж болно. Оросын тэр аргыг хуулахаар болохгүй байгаа юм. Орос хүний бие махбодын онцлог биднийхээс өөр ш дээ. Оросуудын цусанд архи задлах фермент өндөр байдаг. Манайханд бараг байхгүй. Сүүлийн үед залуус архинд амархан донтож, бүр солиордог болжээ. Туйлын аюултай үзэгдэл байхгүй юу. Юунд ч хүргэж мэднэ. Санамсаргүй хэрэг ч их гарах болж. Эрүүлдээ хүн алья, зодъё гэж гардаг хүн байхгүй. Тиймээс бие махбодын онцлогт нь тохирсон эмчилгээ хэрэгтэй байлаа. Оросууд тэр тариаг нэг ампулаар өдөрт нэгээр 60 ширхгийг хийдэг. Бид таван ампулыг нэг дор тарьдаг. Богинохон хугацаанд урвал өгөөд цусанд нь харшил үүсгэх бодис бий болно гэсэн үг. Тэгээд хяналтад авна. Ар гэр, хамт олонтой нь аятай тухтай орчинд эмчлэхээр үр дүн их өндөртэй. Ар гэр, хамт олонтой нь ойлголцох л хэцүү дээ. Гээд яахав, уйгагүй ярьж, уулзаад ирэхээр ойлгоно шүү. Тэд бүр цөхөрчихсөн байдаг юм билээ. Арга ч үгүй байх. Халуун дулаан орчин бүрдүүлж аваад, эмийн эмчилгээг сэтгэлзүйнхтэй хослон эмчилбэл эдгэрнэ. Тэгсэн цагт нөгөө айдас, түгшүүр, тавгүйтэл, нойргүйдэл, бухимдал, мартамхай болох зэрэг сэтгэлзүйн талын согогууд нь арилдаг юм. Тэгж байж эмчлэх тухай ярина шүү.

-Та хэдэн хүн эмчлэв. Үр дүн ямар байна?

-Улсын эмнэлэгт байхдаа олон хүн эмчилсэн. Үнэнийг хэлэхэд нарийн судалгаа гаргаагүй. Одоо хувьд гараад, тавиад хүн эмчиллээ. Үр дүн 60 хувьтай шүү. Өндөр үзүүлэлт. Зөв ойлгоорой. Эмчилгээтэй, тэр нь үргэлжилж, хяналтад байгаа өвчтөнүүдийг оруулаагүй тоо. Яг эдгэсэн гэвэл, 90 хувьтайг хэлнэ ээ. Дэлхийн түвшин ч ийм байна.

-Иргэдэд хэлэх үгийг тань сонсоод яриагаа өндөрлөх үү?

-Мэргэжлийн эмчээр, мэргэжлийн түвшинд эмчлүүлэхгүйгээр архинаас гардаггүй юм. Хэн нэгийгээ архичин гээд гаргуунд нь битгий хаячихаарай. Хүнд өвчтэй хүнийг хэвтэрт нь орхиод нүүр буруулсантай адил хэрэг болно шүү. Архины эсрэг тэмцэлд өвчтөн, ар гэр, хамт олон, нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, тэгээд эмч гар нийлэн оролцвол ялалт мэдээж бидний талд гэдгийг хэлье. Бидэнтэй 96652133, 99908474 дугаарын утсаар яриарай.

Г.Мөнхнасан



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 25 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Нүүрсний уурхайд гурван хүн угаартаж амиа алджээ1 минут 41 секундын өмнө

Нийслэлийг гоё болгосон хотынхондоо баярлалаа27 минут 27 секундын өмнө

"Эрдэнэзуу" музейгээс бурхан алдагдсан хэргийг эцэслэн шийдвэрлэлээ34 минут 27 секундын өмнө

“Бэст оф Классикс” цэнгүүн 21:00 цагаас эхэлнэ38 минут 34 секундын өмнө

Гадаад улсаас ялтан шилжүүлэн авлаа53 минут 47 секундын өмнө

Цэргийн онигоо1 цаг 16 минутын өмнө

Монгол ажилчид амь насаа алдсан хэргийг шүүхээр шийдвэрлэлээ1 цаг 20 минутын өмнө

Их сургуулиудын босго оноо хэд байна вэ1 цаг 30 минутын өмнө

Орон сууцны хямдрал урамшуулалт өдөрлөг болж байна1 цаг 36 минутын өмнө

WADA 10 дугаар сарын 1-н хүртэл мельдонийг зөвшөөрлөө1 цаг 39 минутын өмнө

М.Анхцэцэг Дэлхийн Залуучуудын аварга болжээ1 цаг 53 минутын өмнө

НИТХ-д сонгогдсон төлөөлөгчдөд түр үнэмлэх гардууллаа2 цаг 22 минутын өмнө

Украинчуудын дийлэнх нь Донбасс, Луганскад сонгууль явуулахыг дэмжихгүй байна2 цаг 40 минутын өмнө

Төгсөгчид өнөөдрөөс батламжаа авна2 цаг 49 минутын өмнө

Н.Лүндэндорж: Шүүх том сорилтын өмнө байна3 цаг 8 минутын өмнө

Долдугаар сарын сэрэмжлүүлэг3 цаг 12 минутын өмнө

Монгол залуу сонгодог урлагт дэлхийн тавцанд гарлаа4 цаг 23 минутын өмнө

Нийтийн тээврийн жолооч нар цагаан цамц, хар зангиатай үйлчилгээнд гарна4 цаг 31 минутын өмнө

Ч.Содномцэрэн: Анх удаа 76 нэрсийг өргөн барьж байна4 цаг 44 минутын өмнө

Хамгийн гайхалтай бэлгүүд...5 цаг 3 минутын өмнө

АСЕМ-ын Залуучуудын Чуулган энэ сарын 6-нд эхэлнэ5 цаг 11 минутын өмнө

Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ.6 цаг 10 минутын өмнө

Улаанбаатарт 27 хэм дулаан байна6 цаг 11 минутын өмнө

Наадмаас өмнө УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг томилохыг үүрэгдлээ22 цаг 25 минутын өмнө

Наадмаар боомтууд амарна22 цаг 29 минутын өмнө

24 баримт: Шинэ парламентын гишүүдийг сонжихуй23 цаг 12 минутын өмнө

Хятадын хамгийн түргэн метро ажиллаж эхэллээ23 цаг 23 минутын өмнө

Наадмын өдрүүдээр авто замын хилийн боомтууд ажиллахгүй23 цаг 37 минутын өмнө

Сэрэмжлүүлэг: Нэг айлын гурван хүүхэд худагт унаж нас баржээ23 цаг 47 минутын өмнө

Канье Уэст ”Adidas”-тай гэрээ байгуулав23 цаг 57 минутын өмнө

Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан даваа гарагт болноӨчигдөр 16 цаг 14 минут

Уснаас эрэн хайх ажиллагаа үргэлжилж байнаӨчигдөр 16 цаг 02 минут

Дорнод наадмаас өмнө нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоноӨчигдөр 15 цаг 38 минут

Орон нутгийн замд ослын улмаас 2 хүний амь нас хохирлооӨчигдөр 15 цаг 33 минут

Чингис хаан ОУНБ руу автомашинтай нэвтрэхийг хориглоноӨчигдөр 15 цаг 26 минут

М.Батсуурь: Нарийвчилсан “Үндсэн хууль” үйлчилж эхэлснээр иргэний эрхийн баталгаа дээшилнэӨчигдөр 15 цаг 03 минут

С.Жавхлан: Эд нарыг бүгдийг нь монгол дээл өмсгөж сурганаӨчигдөр 14 цаг 52 минут

УИХ-ын гишүүний түр үнэмлэх гардууллааӨчигдөр 14 цаг 48 минут

Тарган эмэгтэй онлайн-дүрс бичлэгээр мөнгө олж эхэлжээӨчигдөр 14 цаг 38 минут

Оюутан элсүүлэх хуваарь гарлааӨчигдөр 14 цаг 27 минут

2000 гаруй саналын хуудас хүчингүй болжээӨчигдөр 14 цаг 10 минут

Озоны цоорхой 30 жилийн дараа битүүрнэӨчигдөр 13 цаг 12 минут

Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэллээӨчигдөр 12 цаг 48 минут

Стандартчилал, хэмжил зүйн газрын тайлангийн хурал боллооӨчигдөр 12 цаг 33 минут

"Домогт нүүдэлчдийн дуу хуурын асар өргөө"-ний нээлт болноӨчигдөр 12 цаг 20 минут

Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байнаӨчигдөр 11 цаг 51 минут

Долдугаар сарын зурхайӨчигдөр 11 цаг 47 минут

Л.Эрхэмбаяр: Хэзээ ч огцроход бэлэн байнаӨчигдөр 11 цаг 25 минут

Асаагуураар тоглож байгаад гал тавьсан байжээӨчигдөр 11 цаг 11 минут

ЭЕШ-ын мэдээллээ гар утаснаасаа авах боломжтойӨчигдөр 10 цаг 48 минут

АСЕМ-ын зочдод үйлчлэх байгууллагуудад зөвлөмж өгөвӨчигдөр 10 цаг 29 минут

“Чингис хаан” гран при 13:00 цагт эхэлнэӨчигдөр 10 цаг 21 минут

Билл Гейтсийн тухай сонирхолтой 10 баримтӨчигдөр 10 цаг 04 минут

Олон нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал цуглаан хийхийг түр хоригловӨчигдөр 09 цаг 31 минут

УЕФА Европын АШТ-ний медалийг танилцуулавӨчигдөр 09 цаг 10 минут

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 25 дахь дугаар гарлааӨчигдөр 09 цаг 04 минут

10 мянган үзэгчид ая дуугаа өргөх Юндэн, Нансалмаа хоёр тодорлооӨчигдөр 08 цаг 54 минут

Өнөөдөр болох үйл явдлуудӨчигдөр 08 цаг 48 минут

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халнаӨчигдөр 08 цаг 45 минут

Өглөөний нэвтрүүлгийн хөтлөгч Г.Гэрэлийн нууц задарлаа2016 оны 6-р сарын 30. 16:51

Монголын шигшээ Макаотой 2:2-р тэнцлээ2016 оны 6-р сарын 30. 16:45

“Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвслээс мэдээлэл хийлээ2016 оны 6-р сарын 30. 16:18

30 гаруй мянган иргэний аюулгүй байдлыг ханган ажиллав2016 оны 6-р сарын 30. 15:25

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр2016 оны 6-р сарын 30. 15:09

“Хар машин”-аас уучлалт гуйгаарай2016 оны 6-р сарын 30. 15:02

Автомашиндаа мансуурсан этгээдийг илрүүлжээ2016 оны 6-р сарын 30. 14:59

"Toyota" компани 3.3 сая гаруй автомашинаа эргүүлэн татна2016 оны 6-р сарын 30. 14:39

Стив Жобсын нууцлагдмал зүйлс2016 оны 6-р сарын 30. 14:34

Би эмээ болмооргүй байна2016 оны 6-р сарын 30. 14:31

Нэг хүнд дөрвөөс олон тасалбар борлуулахгүй2016 оны 6-р сарын 30. 14:25

Э.Бат-Үүл: Нийслэлийн намын даргаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ тавина2016 оны 6-р сарын 30. 14:06

Оростой харилцаагаа хэвийн болгож байгаа Эрдоганыг Обама сайшаав2016 оны 6-р сарын 30. 12:49

М.Анхцэцэгийн байр урагшилж, хүрэл медальтан боллоо2016 оны 6-р сарын 30. 12:15

УИХ 13 эмэгтэй гишүүнтэй боллоо2016 оны 6-р сарын 30. 11:57

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийг зөрчсөн ТҮЦ-үүдийг албадан нүүлгэнэ2016 оны 6-р сарын 30. 11:43

Н.Энхбаяр: МАН олонхи болвол 60 тэрбум төгрөгөө 600 тэрбум болгож ард түмнээс хулгайлна2016 оны 6-р сарын 30. 11:19

Ч.Содномцэрэн: Хүчин төгөлдөр сонгууль боллоо2016 оны 6-р сарын 30. 11:07

Цогцолбор хороолол барих зориулалтаар газар эзэмших эрх олгов2016 оны 6-р сарын 30. 10:56

Сонгуульдаа оролцоод буцаж яваад голын усанд осолджээ2016 оны 6-р сарын 30. 10:48

Шинээр 42 стандарт батлагдав2016 оны 6-р сарын 30. 10:44

Чингисийн талбайн зүүн талын замыг өнөөдрөөс хаана2016 оны 6-р сарын 30. 10:36

Номын худалдааны төвийн зүүн урд талыг тохижууллаа2016 оны 6-р сарын 30. 10:27

Forbes: АНУ-ын хамгийн баян 25 өрхийн хөрөнгө багасчээ2016 оны 6-р сарын 30. 10:21

Хөгжилтэй агшин2016 оны 6-р сарын 30. 10:15

Хилээр 27 кг мөнгөн ус нэвтрүүлэхийг завджээ2016 оны 6-р сарын 30. 10:05

“Бэст оф Классикс” сонгодог урлагийн үдэш болно2016 оны 6-р сарын 30. 09:56

УИХ-ын сонгуульд МАН 65 суудал авлаа2016 оны 6-р сарын 30. 09:20

НИТХ-ын сонгуульд МАН олонхи боллоо2016 оны 6-р сарын 30. 09:15

108 жилийн өмнө Түнгүүсийн солир дэлхийд унажээ2016 оны 6-р сарын 30. 09:07

Эдийн засгийн коридор байгуулах төслийн жагсаалт2016 оны 6-р сарын 30. 09:05

М.Энхболд: Иргэдийнхээ итгэлийг дааж, бүх хүч чадлаа дайчлан ажиллана2016 оны 6-р сарын 30. 08:54

Улаанбаатарт 21 хэм дулаан2016 оны 6-р сарын 30. 08:46

НИТХ-ын сонгуулийн дүн гарлаа2016 оны 6-р сарын 30. 01:28

СЕХ-ноос мэдээлэл хийлээ2016 оны 6-р сарын 30. 01:20

М.Энхболд: Бидэнд их итгэл найдвар өглөө2016 оны 6-р сарын 30. 01:16

З.Энхболд: Манай нам сонгуулийн дүнг хүндэтгэж байгаа2016 оны 6-р сарын 30. 01:15

ЦЕГ-т олон улсын шинжээч ирж ажиллалаа2016 оны 6-р сарын 29. 22:27

Сонгуулийн урьдчилсан дүнг 23:00 цагт танилцуулна2016 оны 6-р сарын 29. 22:21

Шуурхай удирдлагын штаб ажиллаж байна2016 оны 6-р сарын 29. 21:49

Нийслэлийн нийт сонгогчдын 61.30 хувь нь саналаа өгчээ2016 оны 6-р сарын 29. 21:31

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох