С.Болд: 8 хувийн хүүтэй зээлийн журмыг 14 хоногийн дараа батална

2013 оны 5-р сарын 11. 03:07

Иргэдийг орон сууцжуулах жилийн найман хувийн хүүтэй зээлийн талаар Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, ерөнхий эдийн засагч С.Болдтой ярилцлаа.

-Иргэдийг орон сууцжуулах найман (-, +) хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрийг хаанаас гаргах юм бэ. Энэ ажил хэр ахицтай байна?

-Энэ зээлийн найман хувийн хүүг хэрхэн тогтоов гэдгээ тайлбарлая. Бид 2013 онд инфляцийг найман хувьд барих зорилт тавьсан. Зээлийн хүү нэмэх, хасах нэг хувиар хэлбэлзэж болно. Өөрөөр хэлбэл, ипотекийн санхүүжилтийн зээлийн хүү нь инфляцитай уялдсан байх юм. Инфляци буурах тусам иргэдийн орон сууцны зээлийн хүү буурна. Монголчууд бага инфляци хүсч байгаа. Энэ нь хуримтлал буюу орон сууцаа бага хүүтэй зээлээр авах боломж. Инфляци өсвөл ипотекийн зээлийн хүү ес, буурвал долоо болно. Гол асуудал нь ипотекийн санхүүжилтийн тогтолцоог бий болгох урьдчилсан нөхцөл. Өнөөдрийг хүртэл Монгол Улс энэ нөхцөлийг бий болгож чадаагүй юм. Оролдлогууд нь төдийлөн үр дүнд хүрээгүй байна.

-Тэгвэл одоо зээлийн хүүг найман хувь болгох нөхцөлийг хангаж чадсан гэж үзэж болох уу?

-Энэ удаа урьдчилсан нөхцөлүүдийг хангасан. Иймээс Төвбанк энэ асуудлыг зоригтой хэрэгжүүлж эхлэх гэж байна. Яаж хангасан бэ гэхээр, нэгдүгээрт макро тогтвортой байдлыг бий болголоо. Нэг үгээр хэлбэл, 17 хувиас давсан инфляцийг огцом бууруулж, зорилтот түвшинд хүргэсэн. Хоёрдугаарт валютын захын тогтвортой байдал. Ханш тогтвортой байх ёстой гэсэн үг. Төлбөрийн тэнцэлд ирж байгаа гадаад эдийн засгийн шокууд багассан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, дотоодын эдийн засагт үзүүлж байгаа гадны дарамтыг аль болох хохирол багатай даван туулсан байх ёстой юм.

-Улсын төсөв үүнд яаж нөлөөлөх вэ. Дэлхийн банк, ОУВС-гаас үргүй зардлаа танах шаардлагатай, тэгэхгүй бол инфляци өснө гэж байнга сануулдаг.

-Улсын төсөв, улсын секторууд өмнө нь орлого ихтэй үед зарлагаа тэлж, багатай бол танаж байсан. Үүнийг дагаад эдийн засаг огцом өсч, буурч, заримдаа зогсонги байдалд орж байлаа. Энэ нь тогтвортой хөгжил огт биш. Тогтвортой, урт хугацааны өсөлтийг бий болгох үндсэн арга зам, хөшүүрэг нь Монгол Улсын нийгмийн дундаж давхарга бэхэжсэн, хүчирхэг олонхийг төрүүлэх явдал. Бид үүнийг маш удаан ярьж, эрх баригчдад ойлгуулахыг оролдож ирлээ. Үүнд хүрэхийн тулд дундаж давхаргынхны хуримтлал, орлого, хөрөнгө оруулалт бодитой нэмэгдсэн байх ёстой. Тухайлбал орон сууц. Тэгэхээр дундаж давхаргынхныг дэмжих, хуримтлалыг бодит алхам болгох нь орон сууцны санхүүжилт юм. Үүнийг эхлүүлэхийн тулд зөвхөн ээрэлт талыг нь дэмжихгүй. Нийлүүлэлт буюу орон сууцны барилгыг нэмэгдүүлэхэд зайлшгүй анхаарч, энэ чиглэлээр арга хэмжээ авахаас өөр аргагүй. Энэ бүхнийг цогцоор нь хэрэгжүүлж, өдий зэрэгт хүргэхэд макро тогтвортой байдал маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Хамгийн гол нь сөрөг мэдээллүүд маш муу нөлөө үзүүлдэг. Тухайлбал, инфляцийг улстөржүүлж, олон нийтийг төөрөгдүүлэх, эдийн засгийн үндэслэлгүй дүгнэлт гаргах явдал цөөнгүй тохиолддог нь бидний хийсэн ажилд муугаар нөлөөлөх талтай.

-Орон сууцны нийлүүлэлтийг дэмжих ямар хөтөлбөр хэрэгжүүлж байгаа вэ?

-Монголбанк, БХБЯ хамтран энэ оны нэгдүгээр сард “Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр” баталсан. Хөтөлбөрт орон сууцны эрэлт, нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэх арга замыг тодорхойлсон. Оронсууцны барилгын ажлыг гурван сувгаар дэмжиж байна. Нэгдүгээрт, дотоодын барилгын материал үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгө болон үйлдвэрлэлээ өргөтгөхөд нь зориулж, бнакнаас 35 тэрбум орчим төгрөгийн зээл олголоо.

Мөн цемент, арматур үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Дотоодын үйлдвэрлэгчдэд олгож буй зээл 5.5 хувийн хүүтэй. Үүнээс гадна зайлшгүй импортоор авах шаардлагатай бүтээгдэхүүн, түүхий эд бий. Эдгээрт нийт 260 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно. Гэхдээ гүйцэтгэл нь эхлээд явж байгаа, одоогоор 70 тэрбум гаруй төгрөгийн зээл олгоод байна. Гуравдугаарт арилжааны банкуудаар дамжуулж, барилгын компаниудад зээл олгохоор болсон. Үүний эхлэлийн санхүүжилт нь 300 тэрум төгрөг бөгөөд тун удахгүй зээл өгнө.

-Банкаа сонгосон уу?

-Энэ асуудлыг Монголбанк шийднэ. Мөн энэ зээлийг зөвхөн барилга барихад зарцуулна. Өөр зүйлд ашиглахыг хатуу хориглох ба түүнд хяналт тавина.

-Орон сууцны нийлүүлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлснээр эрэлтийг хангаж чадах уу. Одоогоор зах зээлд гарахад бэлэн болсон орон сууц хэр их байна?

-Эрэлтийг дэмжихээс урьтаж, нийлүүлэлтийг анхаарахаас өөр аргагүй. Тэгэхгүй бол үнэ хөөсөрч, тогтворгүй болно. Тиймээс Засгийн газраас нэн түрүүнд орон сууцны нийлүүлэлтийг нэмэх бодлого баримталж байна. Ямар ч байсан санхүүжилт хийж эхэллээ. Цаашид тухайн тохиромжтой цаг үед банкны зээл олгох чадамжтай уялдуулан, барилгын компаниуд хэр хугацаанд хэчнээн орон сууц ашиглалтад оруулах вэ гэдгээс шалтгаалж санхүүжилтийн хэмжээг тогтооно. Нөгөө талаар нийлүүлэлтийг яг хэр нэмснээс хамаарч, эрэлтийн хөрөнгө оруулалт хийх юм. Олон нийт ипотекийн санхүүжилтийн 800 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад шууд байршуулна гэж ойлгоод байна. Үүнийг нийлүүлэлттэй уялдуулан, үе шаттайгаар байршуулах юм. Нийлүүлэлт эрэлтээсээ давсан тохиолдолд орон сууцны үнэ тогтворжино.

-Ер нь эхлэлийн санхүүжилтийг яг хаанаас гаргах вэ. Бондын хөрөнгөөр үү, эсвэл Монголбанк өөрийн эх үүсвэрээс үү?

-Эхлэлийн санхүүжилт Монголбанкнаас гаргана. Цаашид ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцооны хүрээнд Төвбанк эндээс алгуур гарах юм. Одоогоор эх үүсвэр дутагдалтай байгаа Монголын нөхцөлд цоо шинэ зүйл учраас манайх оролцож байна.

-Цаашид энэ ажил зах зээлийн зарчмаар урагшилна. Тэгэхээр Монголын ипотекийн корпораци орон сууцны зээлийн багцад тулгуурласан үнэт цаас гаргаж, түүнийг Төвбанк худалдаж аваад санхүүжүүлнэ гэсэн. Энэ зарчмыг тайларлана уу?

-Одоогоор зээл олгох банкууд, Монголын ипотекийн корпорацийн аль аль нь мөнгөгүй, нийгмийн даатгалын сан хасах баланстай, Засгийн газарт ч эх үүсвэр хомс байгаа. Энэ нөхцөлд Төвбанк хуульд заасны дагуу эх үүсвэрийг гаргана. Тэгэхдээ эхлэлийн санхүүжилтийн зээлийн шугамуудыг шаардлага хангасан арилжааны банкуудад нээх юм. Банкууд тэр мөнгийг болзол хангасан иргэдэд зээл болгож өгнө. Энэ тохиолдолд банк өөрийн гэсэн ипотекийн санхүүжилтийн зээлийн багцтай болчихож байгаа юм. Үүнийг нь Монголын ипотекийн корпораци өөрийн ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг банкуудад зарах замаар авна. Тэр үнэт цаасыг банкууд Монголбанкинд худалдана. Эцсийн дүндээ Монголбанкны эхлэлийн санхүүжилтээр гарсан мөнгө явсаар байгаад буцаж, үнэт цаас болоод ирэх нь. Энэ үнэт цаасыг Нийгмийн даатгалыг санд худалдах замаар төгрөгөө эргүүлж татах юм. Арилжааны банкуудад ч ипотекийн зээлийн эх үүсвэр нэмэгдэнэ.

-Энэ ажил хэдий хэр хугацаанд үргэлжлэх вэ. Ер нь цаас гарах хүртэл хэр удах бол...

-Харилцан адилгүй хугацаатай. Эх үүсвэрээ өгнө, банк цааш нь зээл олгоно гээд хугацааг яг хэлэх боломжгүй. Гэхдээ ерөнхий схем нь энэ.

-Тэгэхээр Нийгмийн даатгалын сан мөнгөтэй болохыг хүлээнэ гэвэл Засгийн газар дээр энэ асуудал гацаж магадгүй болов уу?

-Тэр талд асуудалгүй. Учир нь Нийгмийн даатгалын санг тогтолцоогоор нь өөрчлөх бүхэл бүтэн бодлого хэрэгжиж байна. Хууль эрхзүйн орчныг нь шинэчилж, болохгүй байгаа бүгдийг өөрчилж, Нийгмийн даатгалын сангаа институциональ хөрөнгө оруулалтын сан болгоход Засгийн газар ч тэр, УИХ ч тэр санал нэгтэй байгаа.

-Жилийн найман хувийн хүүтэй зээлийг яг хэзээнээс олгож эхлэх вэ. Зээл олгох журам гарсан уу?

-Ипотекийн санхүүжилтийн журам үндсэндээ бэлэн болж байна. Одоогоос хоёр долоо хоногийн дараа бүрэн болчих байх. Нөгөө талаар Санхүүгийн зохицуулах хороо, Хуульзүйн яаманд журамд өөрчлөлт оруулах асуудал гарна. Тэгэхээр эдгээр асуудлыг шийдээд маргааш нь л зээл олгож эхэлнэ. Хугацааны хувьд энэ зундаа бүх зүйлийг шийдвэрлэж дуусна гэж тооцоолсон.

-Энэ ажил жилийн зургаан хувийн хүүтэй зээлээс тусдаа юу. Эсвэл үргэлжлэл нь юм уу?

-Тусдаа асуудал. Иргэдийг орон сууцжуулах цоо шинэ бодлого. Жилийн зургаан хувийн хүүтэй зээл бол тодорхой бүлэг хүмүүст зориулсан, шаардлага ихтэй, ганц банкаар дамжсан хөтөлбөр байсан.

Д.Амар



Нэг л LIKE бидэнд хангалттай


LIKE дараарай, баярлалаа

Сэтгэгдэл бичих

Анхааруулга

Уншигч танд дээрх мэдээ, нийтлэлтэй холбоотой соёлч боловсон, зүй зохистой хэлэлцүүлэг үүсгэх, хувийн үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгож байна.
Та сэтгэгдэл бичихдээ дараах хэдэн зүйлийг анхаарна уу!
  • Аливаа зүйлд санал, үзэл бодлоо илэрхийлэх эрх нь ардчилсан чөлөөт нийгмийн зарчим хэдий ч өөрийн эрх нь бусдын эрх ашгаар хязгаарлагдаж байдаг тул Та бусдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тухайн мэдээ, нийтлэлтэй холбоотой саналаа илэрхийлнэ үү.
Дэлгэрэнгүй...

Уншигчдын сэтгэгдлүүд   [ 7 ]

Шинэ мэдээИх уншсанИх сэтгэгдэлтэй

Шүүх танхимд хоолойгоо зүссэн этгээдийг шүүх хурал хойшлов7 цаг 37 минутын өмнө

БНСУ-аас 500 сая ам.доллар зээлэхийг дэмжив7 цаг 38 минутын өмнө

Хүүхдийн зуслангийн эрүүл ахуйн асуудлаар сургалт зохион байгуулав7 цаг 38 минутын өмнө

Ж.Эрдэнэбат: Хөгжлийн чөдөр-хуулиудыг хөтлөгч-хуулиудаар солих цаг болсон7 цаг 59 минутын өмнө

Сонголт бол тавилан юм8 цаг 8 минутын өмнө

Пак Гын Хе-г яг одоо шүүж байна9 цаг 3 минутын өмнө

Толгойт, Орбитын замын зорчих хэсгийг 6 дугаар сарын 30-нд нээнэ9 цаг 5 минутын өмнө

Жолооч нарт уучлал үзүүлж, итгэл хүлээлгэв9 цаг 6 минутын өмнө

Улс, хот хоорондын зорчигч тээврийн тасалбарыг ТҮЦ машинаас авдаг боллоо9 цаг 8 минутын өмнө

УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив9 цаг 11 минутын өмнө

Архангай аймагт хоёр толгой, найман хөлтэй тугал гарчээ9 цаг 14 минутын өмнө

С.Баяр: Суусан газраасаа чулуу атга10 цаг 7 минутын өмнө

Брэд Питт, Анжелина Жоли нар эргэн нийлэх нь10 цаг 14 минутын өмнө

“Хавдрын эсрэг үндэсний аян” Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт үргэлжилж байна10 цаг 18 минутын өмнө

Цагдаагийн Ерөнхий газраас сэрэмжлүүлж байна10 цаг 21 минутын өмнө

Яармагийн шинэ, хуучин гүүр зургаан эгнээтэй болно10 цаг 24 минутын өмнө

“Улаанбаатар – Хөшигийн хөндий” чиглэлийн 33км хурдны автозамын ажил эхэлжээ10 цаг 25 минутын өмнө

Хагас нүцгэн жагссан эмэгтэйчүүд зургадугаар сарын 1-нд БҮТЭН НҮЦГЭЛНЭ гэв10 цаг 32 минутын өмнө

Г.Аюур-Зана:Миний ном түүнд л амттай уншигдахгүй бол бусад хүн хэзээ ч олж үзэх ёсгүй10 цаг 34 минутын өмнө

Манчестерт амь үрэгдсэн хүмүүсийн тоо 19 боллоо11 цаг 41 минутын өмнө

Жүжигчин Джулия Робертс мэдэгдэл хийлээ12 цаг 2 минутын өмнө

34 орны төлөөлөгчид шударга ёс, тогтвортой байдлын асуудлаар чуулна12 цаг 5 минутын өмнө

Налайхын замыг хоёр урсгалтай, дөрвөн эгнээ болгож шинэчилнэ12 цаг 13 минутын өмнө

УИХ-ын дарга асан З.Энхболдын хөргийг Төрийн ордонд заллаа12 цаг 13 минутын өмнө

Ж.Батзандан:Ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулж болохгүй. 12 цаг 21 минутын өмнө

“Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн талбайд дахин осол гарч, нэг хүн амиа алджээ12 цаг 44 минутын өмнө

ДЭМБ: Боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэдэг12 цаг 45 минутын өмнө

Нийслэлийн зургаан чиглэлийн замын өргөтгөл, шинэчлэлийн ажилтай танилцлаа12 цаг 46 минутын өмнө

Шүүх танхимд амиа хорлохыг завдсан этгээдийг шүүж байна12 цаг 48 минутын өмнө

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг орчимд халуун ус хязгаарлаад байна13 цаг 40 минутын өмнө

Хүн бүрийн үзэхэд илүүдэхгүй түүхэн гэрэл зургууд14 цаг 19 минутын өмнө

Монголын хуульч эрдэмтэд нэг дор чуулна14 цаг 27 минутын өмнө

Ерөнхийлөгчдөд нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 27-нд гардуулна14 цаг 28 минутын өмнө

Ц.Сандуй: УСУГ-ын 300 орчим гэрээт ус түгээгч үндсэн ажилтан боллоо14 цаг 30 минутын өмнө

Соёл урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно14 цаг 46 минутын өмнө

УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана14 цаг 47 минутын өмнө

Хэн Ерөнхийлөгч болж Монголчуудын эрх чөлөөг дээдлэх вэ?15 цаг 2 минутын өмнө

Манай волейболчид Японы багтай тоглоно15 цаг 19 минутын өмнө

Эхнэр хүүхдүүдийнхээ аминд хүрээд, өөрийгөө егүүтгэсэн хэрэг гарлаа15 цаг 25 минутын өмнө

Хятад улс Тажикистаны нутаг дэвсгэрт өнгөлзөж байна15 цаг 33 минутын өмнө

“НИЙСЛЭЛ БА ЖЕНДЭР – ШИЙДЭЛ” илтгэлийн уралдаан зарлалаа15 цаг 38 минутын өмнө

Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана15 цаг 44 минутын өмнө

Байнгын хороод болон ажлын хэсгийн хуралдаантай15 цаг 45 минутын өмнө

Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм15 цаг 48 минутын өмнө

Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно15 цаг 52 минутын өмнө

Улаанбаатарт 24 хэм дулаан байна15 цаг 53 минутын өмнө

Дахин төлөвлөлтөөс хохирсон 64 өрхөд батламж гардууллааӨчигдөр 21 цаг 35 минут

Селин Дион 20 жилийн дараа “Титаник” киноны дууг дахин амилууллаа Өчигдөр 21 цаг 34 минут

Тавдугаар сургууль замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан жишиг сургууль боллооӨчигдөр 21 цаг 32 минут

Н.Түвшинбаяр, Л.Отгонбаатар нарын 18 жүдоч ААШТ-д зодоглоноӨчигдөр 21 цаг 28 минут

Энэ онд 10 хүний элэг шилжүүлэх мэс заслын ЗАРДЛЫГ ТӨР ДААНАӨчигдөр 21 цаг 26 минут

Б.Эрдэнэбатын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалааӨчигдөр 21 цаг 22 минут

Нэр дэвшигчдийн үнэмлэхийг бямба гаригт гардуулнаӨчигдөр 21 цаг 22 минут

Хүүхдийн паркт гал гарлааӨчигдөр 21 цаг 20 минут

АН-ын сонгуулийн штабын Ерөнхий менежерээр Я.Санжмятав ажилланаӨчигдөр 21 цаг 18 минут

Энэ зун 1000 гаруй оюутан эр цэргийн тангараг өргөнөӨчигдөр 16 цаг 11 минут

Автомашин мотоцикльтой мөргөлдөж, нэг хүн нас баржээӨчигдөр 16 цаг 10 минут

Л.Төгөлдөр: МСҮТ-ийнхэн ЕБС-ийн сурагчдаас сурлага болон зан чанараар илүүӨчигдөр 16 цаг 06 минут

Ч.Содномцэрэн: Хугацаанд нь тайлангаа ирүүлээгүй бол дараагийн сонгуульд бүртгэхгүйӨчигдөр 16 цаг 02 минут

Авто замын хучилтын заадас, засвар, нөхөөсний ажил ирэх сарын 2-нд дууснаӨчигдөр 15 цаг 51 минут

Б.Бат-Энэрэл эмчилгээ хийлгэхээр урд хөршийг зорилооӨчигдөр 15 цаг 49 минут

ОУВС-гийн захирлуудын зөвлөл Монголын хүсэлтийг лхагва гарагт хэлэлцэнӨчигдөр 15 цаг 27 минут

Зүүний үзэлтэй намуудын олон улсын бага хурал Улаанбаатар хотноо болноӨчигдөр 14 цаг 02 минут

Питт Жоли 2 эргэн нийлсэн үү?2017 оны 5-р сарын 22. 13:49

Зорчих тасалбар захиалдаг ТҮЦ машиныг хэрэглээнд нэвтрүүлжээ2017 оны 5-р сарын 22. 13:46

Ойрын хоногуудад бүх нутгаар халж хуурайшилт ихэснэ2017 оны 5-р сарын 22. 13:46

Зүрх шилжүүлэн суулгах туршилтын мэс заслыг амжилттай хийлээ2017 оны 5-р сарын 22. 13:40

Д.Эрдэнэбат: Төрийн албыг улстөржсөн байгууллага болгох гэж байна2017 оны 5-р сарын 22. 13:39

АТГ 48 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна2017 оны 5-р сарын 22. 13:37

ABBA хамтлаг 45 жилийн өмнө ба дараа2017 оны 5-р сарын 22. 13:25

Нэг бүс, нэг зам форум Монголд ямар үр ашигтай вэ2017 оны 5-р сарын 22. 12:58

“Бөмбөгөр” худалдааны төвийн дэргэдэх гүүрэн гарцыг чимэглэлээ2017 оны 5-р сарын 22. 12:55

Ноолуурын ханш буурч эхэлжээ2017 оны 5-р сарын 22. 12:34

Улсын заан Ц.Баярсайханд холбогдох хэргийг өнөөдөр шүүнэ2017 оны 5-р сарын 22. 12:13

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо2017 оны 5-р сарын 22. 12:12

Б.Тэмүүлэн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ2017 оны 5-р сарын 22. 12:11

МАН-ын бүлэг хуралдаж, АН-ын бүлгийн хуралдаан дууслаа2017 оны 5-р сарын 22. 12:08

Сүхбаатар аймгийн асуудал шийдэгджээ2017 оны 5-р сарын 22. 11:05

Монгол улс банктай юу ломбардтай юу?2017 оны 5-р сарын 22. 11:00

Аль ч оронд эмч нар буруу онош тавих нь бий2017 оны 5-р сарын 22. 10:44

АНУ-д 11 настай хүү эцгийгээ цагдаад барьж өгчээ2017 оны 5-р сарын 22. 10:30

Энэтхэгт духан дээрээ нэг нүдтэй ишиг гарчээ2017 оны 5-р сарын 22. 10:27

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Японд төмс экспортолж, Хятадтай хамтарсан лаборатори байгуулна2017 оны 5-р сарын 22. 10:25

1-2 дугаар ангийнхны зуны амралт энэ долоо хоногт эхэлнэ2017 оны 5-р сарын 22. 10:19

Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана2017 оны 5-р сарын 22. 10:18

Төрийн ордонд болох хуралдааны хуваарь2017 оны 5-р сарын 22. 10:17

НӨАТ-ын сугалааны 4 саяын азтанд 19 баримт тохирлоо2017 оны 5-р сарын 22. 10:15

БНАСАУ дахин баллистик пуужин харавлаа2017 оны 5-р сарын 22. 10:10

“Яг түүн шиг-2” Ариука анхны ялалтаа байгууллаа 2017 оны 5-р сарын 22. 10:07

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.2017 оны 5-р сарын 22. 09:59

Улаанбаатарт 19 хэм дулаан байна2017 оны 5-р сарын 22. 09:58

Трампыг бөмбөгнөөс хоргодох өрөөнд оруулна2017 оны 5-р сарын 22. 08:25

Канны 2017 наадмын улаан хивсний ёслолын оддын хувцаслалт2017 оны 5-р сарын 21. 18:37

Эцэг эхийн хайхрамжгүйгээс хоёр хүүхэд орон сууцнаас унаж гэмтжээ2017 оны 5-р сарын 21. 18:31

Сэрэмжлүүлэг:Хөвсгөлөөс шилэнд даршилсан загас авч идсэн 20 орчим хүн хорджээ2017 оны 5-р сарын 21. 18:28

”Фейсбүүкийн од” ихэр охид болох Асияа, Сафияа-гийн ХӨӨРХӨН зургуудаас2017 оны 5-р сарын 21. 15:40

Дархан газарт даврагчдад даруулга хэрэгтэй2017 оны 5-р сарын 21. 15:33

ЭЕШ-ийн суудлын хуваариа хэвлэж авахыг анхааруулж байна2017 оны 5-р сарын 21. 15:04

Кейт Миддлтоны дүү бүсгүй хуримлажээ2017 оны 5-р сарын 21. 14:32

Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна2017 оны 5-р сарын 21. 14:30

Батаарын андууд

Хэн юу жиргэв

Санал болгох