“ЗМ”-ний мэдээллийн төвд: Монголын зээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах холбоо бүх төрлийн зээлийн хүүг бууруулах хуулийн төслийн талаар мэдээлнэ

Тавдугаар сарын 9-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00-13.00 цагт: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа: Төлөвшил, сорилт” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаантай. 

10.00 цагт: Ойн газарт: Жижиг гол, горхины эх татмыг ойжуулах аяны талаар мэдээлнэ. Утас: 8803-8882.

12.00 цагт: “Могул тауэр”-т: УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданы талаар ШИНЭ нам мэдээлэл хийнэ. Утас: 9191-8905.

-“Innovation Hub”-д Японы Токио хотын Шинагава дүүргийн захирагч болон холбогдох албан хаагчид Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газартай танилцана. Утас:8805-9005.

11.00 цагт: Гандантэгчэнлин хийдэд: "Бурханы шашны гадаад харилцаа" эрдэм шинжилгээний хурал болно.

11:00 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: Монголын зээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах холбоо бүх төрлийн зээлийн хүүг бууруулах хуулийн төслийн талаар мэдээлнэ.

 

11.00-11.30 цагт: Ялалтын баярын өдөр Офицеруудын ордноос Жуковын талбай хүртэл ахмад дайчдын хүндэтгэлийн жагсаал болж, маршал К.Жуковын хөшөөнд цэцэг өргөнө. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ